Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2011-09-19

Багш бэлтгэдэг их дээд сургуулийн багш нарт зориулсан сургалт

Тус төслийн баг БСШУЯ болон МУБИС-тай хамтран 2011 оны 8 сарын 29, 30-ны өдрүүдэд МУБИС-ийн харъяа 12 салбар сургуулийн удирдлага, багш нараас гадна Архангай, Баян-Өлгий, Дорнод, Ховд аймгийн багш бэлтгэдэг сургуулиуд болон Гурван-Эрдэнэ дээд сургуулийн төлөөлөлд зориулан 2 өдрийн сургалтыг МУБИС-ийн Багшийн сургууль дээр зохион байгуулж, оролцогчдод хичээлийн судалгааны арга зүй болон төслийн хүрээнд боловсруулж буй сургалтын модулийн талаар танилцуулсан бөгөөд уг сургалтын гол зорилго нь багш бэлтгэдэг сургуулиудын сургалтад хичээлийн судалгааны арга зүйг ашиглах боломжийг эрэлхийлэх явдал байлаа.

Энэ удаагийн сургалтаар багш бэлтгэдэг сургуулиудад суралцахуйд суурилсан багшлах арга зүй болон хичээлийн судалгааны талаархи мэдлэг, мэдээлэл олж авах хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлсон. Цаашид ч Монгол Улсад багш бэлтгэдэг бүх их дээд сургуулиудын багш нарт зориулсан 1) Суралцахуйд суурилсан багшлах арга зүй, 2) Хичээлийн судалгааны талаар танилцуулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай болох нь харагдсан.

Photo

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency