Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын даргын мэндчилгээ

Photo

Жайка-н Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Монгол улсад тулгамдаж буй хөгжлийн асуудлыг шийдвэрлэх түүнчлэн нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх, Монголын ард түмний сайн сайхан ирээдүйг цогцлооход Монгол, Японы хоёр орны оролцогч талуудын дэмжлэг туслалцаагаар дамжуулан үр дүнтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна

Монгол улс нь газар нутгийн хувьд Япон улсаас 4 дахин том , 3,4 сая орчим хүн амтай боловч, нийслэл хотдоо нийт хүн амын тал орчим хувь нь оршин суудгаас үүдэлтэй замын түгжрэл, агаарын бохирдол, ядуурал, сургууль, багшийн хүрэлцээгүй байдал зэрэг хотжилтыг дагасан олон асуудал тулгарч байна. Мөн Хятад, Орос гэсэн их гүрнүүдэд хавчуулагдсан эх газрын орон бөгөөд эмзэг сул эдийн засаг, дэд бүтэц, аж үйлдвэрийн тогтолцооноос гадна тогтворгүй улс төр, хот хөдөөгийн ялгаа, нийгмийн суурь үйлчилгээний хүрэлцээгүй байдал зэрэг энэ орныг нийтэд нь хамарсан олон асуудал байна. Нөгөөтэйгүүр Япон оронд элэгтэй, Япон хэл суралцагсад олонтой, байгалийн баялаг ихтэй, залуу хүн амтай зэрэг эерэг хүчин зүйлүүд олон байгаа нь цаашид хөгжих нөөц бололцоотойг илтгэн харуулж байна. Монголд айлчилсан япон хүмүүсийн ихэнх нь Монгол оронд элэгтэй болоод буцдагт их баяртай байдаг.

Монгол улсад үзүүлэх эдийн засгийн хамтын ажиллагаа 1977 онд Говь комбинатыг буцалтгүй тусламжаар барьж байгуулах төслөөр эхэлсэн байдаг. Үүний дараа 1984 онд Жайка-аас мэргэжилтэн илгээж эхэлсэн бөгөөд 1990 оны Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хамтын ажиллагаа өргөжин, 1997 оны 1 сарын 1-нд нийслэл Улаанбаатар хотод төлөөлөгчийн газар байгуулагдсан. Улс төрийн үймээн, эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай байсан тухайн үед Япон орны үзүүлсэн тусламжийн талаар одоо ч гэсэн талархалаа илэрхийлэх нь олонтаа тохиолддог ба Япон оронд итгэдэг чин сэтгэлийг мэдэрдэг.

Өнөөдөр төлөөлөгчийн газар 30 гаруй ажилтантайгаар макро эдийн засгийг хөгжүүлэх, засаглалыг бэхжүүлэх, аж үйлдвэрийг төрөлжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих зэрэг олон салбарт техникийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн оролцоотой төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Жайка Монгол дахь Төлөөлөгчийн газар нь цаашид Монголын орныг хөгжүүлэх үйлсэд Та бүгдтэй нягт хамтран ажиллаж, Монгол, Япон хоёр улсын харилцааг дараагийн шатанд хүргэх үйл хэргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

ТАНАКА ШИНИЧИ , ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency