Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Хэвлэлийн мэдээ

2015-05-07

Монголын шилдэг залуу төрийн албан хаагч нарт зориулсан JDS хөтөлбөрийн 2015 оны элсэлт эхэллээ.

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-тай хамтран буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй "Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих Тэтгэлэгт (JDS)" хөтөлбөрийн 2016-2017 оны хичээлийн жилд суралцах шилдэг, залуу төрийн албан хаагчдын элсэлтийг 7-р сарын 21-ны өдрөөс эхлэн зарлаж байна. Япон Улсын Засгийн газар нь албан ёсны хөгжлийн тусламж (ODA)-ийн хүрээнд JDS хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлдэг билээ. JDS нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах залуу төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөр бөгөөд Ашигт малтмал, Эдийн засаг зэрэг олон салбар чиглэлээр Японы их сургуулиудад 2 жил суралцах Магистрын сургалт юм. Хичээл нь англи хэл дээр явагдаж дипломоо мөн англи хэлээр хамгаалдаг болно. Бүртгэлийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа нь 2015 оны 10-р сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл байна. 18 тэнцэгчдийг эцсийн байдлаар 2016 оны 3-р сарын эхээр нэрлэж, мөн оны 8-р сард Япон руу явуулах болно.

JDS хөтөлбөрийг Монгол улсад 2001 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа ба өнөөг хүртэл нийт 244 оюутан Японд суралцаад байна. Монгол улсын Засгийн газрын нийгэм, эдийн засгийн хөгжлийн стратеги болон Япон улсаас Монгол улсад үзүүлж буй тусламжийн бодлогыг үндэслэн суралцах чиглэлүүдийг тогтоосон билээ.

Суралцах чиглэлүүдийн мэдээллийн дэлгэрэнгүйг доор үзүүлэв.

JDS хөтөлбөрийн танилцуулга уулзалтыг 9-р сарын эхээр Монгол-Японы төвд болон зарим хамрагдах байгууллага дээр зохион байгуулах болно.

Танилцуулга уулзалт болон элсэлттэй холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг JDS цахим хуудас болон JDS хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчийн газраас авна уу.

JDS хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчийн газар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Монгол-Япон төвийн байр, 201 тоот өрөө. Төв шуудангийн 917-р хайрцаг.
Утас: 11-327052, 11-326815 Цахим хаяг: jds@jice.mn
Ажлын цаг: 9:00 – 12:30 / 14:00-17:30, Даваа - Баасан

JDS цахим хуудас
http://jds-scholarship.org/

"Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих Буцалтгүй Тусламжийн (JDS)" Хөтөлбөрийн
2016-2017 оны хичээлийн жилийн хамрах хүрээ

DiagramEnlarge (PDF/0.98MB)

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency