Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2011-01-18

Мэндчилгээ

зурагАжлын хэсгийн уулзалт

Энэхүү төсөл нь Монголын шүүх тогтолцоонд “эвлэрүүлэн зуучлал” хэмээх маргаан шийдвэрлэх бас нэгэн хэлбэрийг нэвтрүүлэх, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх “Эвлэрүүлэн зуучлах төв”-ийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хэрэгжиж эхлээд хагас жил болж байна.

Төслийн захиралаар Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, төслийн менежерээр УДШ-ийн Иргэний хэргийн танхимын Тэргүүн ажиллаж буй бөгөөд удирдлаган доороо шүүх байгууллага болон өмгөөлөх байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн “зөвлөл” байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Төслийн түшиц шүүхээр сонгогдсон Баянзүрх дүүргийн шүүх, Дархан-Уул аймгийн сум дундын шүүх дээр 2011 оноос туршилтын журмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж эхлэхээр төлөвлөж байна. Энэхүү төлөвлөгөөний дагуу, 2010 оны 10 сараас эхлэн “эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт” зохион байгуулж эхэлсэн болно..

Цаашид, төслийн үйл ажиллагаатай холбогдох мэдээллийг энэхүү веб хуудсаараа дамжуулан танилцуулж байх болно.

зурагНийслэлийн шүүх (Төслийн баг байрлаж байгаа)

【Зөвлөлийн гишүүүдийн танилцуулга】/2010.11.30-ны өдрийн байдлаар/

  • Ц.Амарсайхан /УДШ-ийн Иргэний хэргийн танхимын тэргүүн/
  • Д.Тунгалаг /УДШ-ийн шүүгч/
  • П.Золзаяа /Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн/
  • Ц.Өрнөндэлгэр /Нийслэлийн шүүхийн шүүгч/
  • T.Гариймаа /Нийслэлийн шүүхийн шүүгч/
  • Р.Мэндсайхан /ШЕЗ-ийн Ажлын албаны шүүхийн захиргааны удирдлагын тасгийн дарга/
  • Л.Амарсанаа /Дархан-Уул аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч/
  • Ц.Оч /Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч/
  • Д.Оюундарь /Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч/
  • Б.Баатар /Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч/
  • Ж.Сэлэнгэ /Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч/
  • M.Алтан-Өлзий /МӨХ-ны дэргэдэх “LGL”төвийн тэргүүн, өмгөөлөгч/
  • Л.Өлзийхүү /“LGL”төвийн эвлэрүүлэн зуучлагч, өмгөөлөгч)
  • Ж.Эрдэнэбаатар /Дархан-Уул аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, өмгөөлөгч/
  • Д.Тэрбиш /Дархан-Уул аймгийн өмгөөлөгч/
  • Д.Амарсайхан /ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн/
  • Д.Мэнджаргал /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургагч багш/
  • M.Баясгалан /УДШ-ийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Зөвлөлийн нарийн бичиг/
  • Ока Хидео /JICA-ийн урт хугацааны мэргэжилтэн, төслийн ахлах зөвлөх/
  • Г.Тогос /JICA, төслийн зохицуулагч/

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency