Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2011-03-28

Эвлэрүүлэн Зуучлагчийн энгэрийн тэмдэгийн талаар

2010-10-с эхлэн энэхүү төслийн хүрээнд загвар шүүх дээр ажиллах Эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэн сургах сургалтыг хэрэгжүүлж байна. Энэ сургалтыг амжилттай төгссөн төгсөгчдөд үнэмлэх гардуулах бөгөөд Эвлэрүүлэн зуучлагчийг ажилд авах зард өргөдөл материал бүрдүүлж өгөх боломжтой болно. Ажил авах зард материал бүрдүүлж ирсэн хүмүүсийн дундаас Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах шаардлагыг хангасан хүнийг шүүх сонгон шалгаруулж томилно. Эвлэрүүлэн зуучлагчаар томилогдсон хүн нь Эвлэрүүлэн зуучлагчийн энгэрийн тэмдэгийг зүүн ажиллах болно.

Монголд Эвлэрүүлэн зуучлал болон Эвлэрүүлэн зуучлагч нь шинэ нэр томъёо учраас Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог ард түмэнд таниулах мөн Эвлэрүүлэн зуучлагч гэдэг ажил мэргэжлийг Эвлэрүүлэн зуучлагч тухайн хүнд нь ч гэсэн сайтар ойлгож таниулахын тулд энэхүү энгэрийн тэмдэгийг хийхээр болсон. Энэ төслийн Ажлын хэсгийн хурал дээр энгэрийн тэмдэгийн утга , дезайн, цаашдийн ашиглалтын талаар ярилцан шийдвэрлэсэний эцэст энэ зураг дээр байгаа дезайн нь сонгогдсон юм. Энгэрийн тэмдэгт агуулагдаж буй утгыг доор толилуулав.

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН ЭНГЭРИЙН ТЭМДЭГИЙН УТГА

  • Шүүх дээр ажиллах эвлэрүүлэн зуучлагчид гардуулж өгөх "эвлэрүүлэн зуучлагчийн энгэрийн тэмдэг"-ийн тайлбарыг хийе.
  • Энэхүү энгэрийн тэмдэг нь 18 мм-ийн диаметртэй, 3 мм-ийн зузаантай, 6.5 граммын 92.5%-ийн сорьцтой цэвэр мөнгөөр хийгдсэн. Ард талдаа 3 оронтой сери дугаартай байнаы.
  • Энэхүү энгэрийн тэмдэгийг цэвэр мөнгөөр хийж, тойруулан бадамлянхуа цэцэг дэлбээлж байгаагаар дүрсэлсэн. Бадамлянхуа цэцэг нь цэвэр ариуны манлай гэгддэг. Нөгөөтэйгүүр мөнгө нь монголчуудын хүндлэн дээдэлдэг есөн эрдэнийн нэг юм. Энэ ч утгаараа эвлэрүүлэн зуучлагчид өөрсдийн ажил үйлсийг сайтар ухамсарлан дээдэлж, цэвэр ариун сэтгэлийн үүднээс хандахыг бэлгэдэж байгаа болно.
  • Энгэрийн тэмдэгийн голд Алунгоо эхийн сургаал дахь хамтын хүч, эв нэгдлийн бэлгэдэл болох багцалсан таван сумыг атгасан гарыг байрлуулсан. Эвлэрүүлэн зуучлагч хүмүүсийг хоорондын маргаанаа эв эеэр шийдэхэд нь тусладаг ба ингэснээр ирээдүйд монголын ард иргэдийн эв эе, бат бөх байдал улам бэхжихийг бэлгэдэж буй юм.
  • Энэхүү үндсэн бэлгэдлийн ар фоныг нарны цацраг мэт хээ оруулж өгсөнөөр эвлэрүүлэн зуучлах тогтолцоо монголын ард түмэнд нарны илч мэт ач тусаа өгөхийг бэлгэдэж байгаа болно.

зураг

Японд ч гэсэн Эвлэрүүлэн зуучлагчийн энгэрийн тэмдэг байдаг бөгөөд Монголын Эвлэрүүлэн зуучлагчийн энгэрийн тэмдэг нь илүү олон нийтэд танигдсан, ард түмэнд хүндлэгдсэн зүйл болох болтугай гэж чин сэтгэлээсэй хүсэж байна.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency