Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-02-13

Япон дахь "Эвлэрүүлэн зуучлах сургагч багш бэлтгэх" сэдэвт сургалтанд оролцсон сэтгэгдэл

БЗД-ийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэг
Эвлэрүүлэн зуучлагч Д.Энхтунгалаг

Photo

Юуны өмнө 2012 оны 01 сарын 12 ны өдрөөс 2012 оны 01 сарын 28 ны өдөр Японд болсон сургалтанд суух завшаан олгосон та бүхэнд баярлалаа.

Сургалтанд суусан хугацаанд Эвлэрүүлэн зуучлах талаар олон арван жилийн их туршлагатай Япон оронд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрхэн явуулдаг болон Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нарийн онцлог шинжүүдийг сургалтаар мэдэж авсан болон Монгол улсад Эвлэрүүлэн зуучлах хууль батлагдах гэж байгаатай холбогдуулан Япон улс дахь энэхүү сургалт нь маш их ач холбогдол, үр бүтээлтэй болсон ба Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрхэн амжилттай явуулах тал дээр төрөл бүрийн мэдлэг өгсөн сургалт боллоо хэмээн өөрийн зүгээс үзэж байна.

Япон орны хувьд иргэд нь хуулиа дээдэлдэг, хууль нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг байдал нь эрх зүйн зохицуулалтыг өндөр түвшинд боловсруулж хэрэгжүүлж байдаг нь бидний очсон газар болгоноос харагдаж байсан. Энгийн үгээр хэлэхэд хуулиндаа итгэдэг ард түмэн юм.

Бидний уулзсан бүх хүмүүс их элгэмсэг хүндэтгэлтэй хандаж байсан. Сургалтын эхний өдрөөс л хамгийн түрүүнд ажиглагдсан зүйл гэвэл бидний очсон болон уулзсан бүх хүмүүсийн сэтгэл зүрх нь саяхан Японд болсон цунамид өртсөн хүмүүсийнхээ төлөө сэтгэл нэгтэйгээр шаналж байсан ба энэ хүнд хэцүү үед бид бүгдэд ах дүүгийн ёсоор хандаж тусалсан явдалд их талархаж байсан явдал юм.

Япон оронд АDR буюу Шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх процедур нь иргэний болон гэр бүлийн хэрэг дээр их хэрэгждэг бөгөөд одоогийн байдлаар атомын цахилгаан станц дээр дэлбэрэлт гарсантай холбоотойгоор Засгийн газраас нь АDR-г хэрэгжүүлэх тал дээр хуульч нартайгаа хамтарч ажиллаж байгаа юм байна лээ. Энэ тал дээр бидний уулзсан өмгөөлөгч Ябүжи ярихдаа өөрийн авч ажиллаж байгаа ажил дээр өөрийн туршлагаасаа хуваалцаж шүүхийн бус журмаар хэрэг маргааныг шийдвэрлэх нь ач тустай болж байгааг тэмдэглэж хэлэв.

Дараагийн өдөр нь Сайтама мужид байрлах гэр бүлийн шүүх дээр ирж шүүхийн ажиллагаа болон гэр бүлийн хэргийн дотоо зохион байгуулалт зэрэгтэй танилцав. Энэ бүхнээс үндэслээд Япон дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь ямар нарийн зохион байгуулалттай болон иргэдийн хүлээн авахуулахаас эхлээд шүүхийн мэдээлэл лавлагаа нь ямар нарийн дэс дараалалтай ажилладаг болон өргөдөл гаргагч тайлбар гаргагч нь тусдаа хүлээлгийн өрөөтэй, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааныхаа өрөөг нарийн цэгцтэйгээр байрлуулсан нь бидний ажилдаа өргөн хэрэгжүүлэх гол нөхцлийн нэг гэж үзэж байна.

Японы Гэр бүлийн хэргийн эвлэрүүлэн зуучлагч нар насны хувьд 40-70 насны, өмгөөлөгчийн эрхтэй, гэр бүлийн маргааныг шийдвэрлэж чадахуйц мэргэжлийн мэдлэг,чадвартай өдөр тутмын амьдралдаа мэдлэг туршлага арвинтай зан байдлын төлөвшил сайн хүмүүс байдаг байна.

Эдгээр шалгарсан хүмүүсээ УДШ-с сонгон 2 жилийн хугацаатай томилох ба дахин томилогдох боломжтой байдаг. Байнгын бус шүүхийн ажилтны статустай байдаг байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хоёр эвлэрүүлэн зуучлагч ордог бөгөөд ажил үүргээ хувиарлаж авсаны үндсэн дээр 1 сард нэг удаагийн давтамжтайгаар уулзалтаа зохион байгуулах нь их байдаг байна. Гэхдээ тогтоосон дүрэм байхгүй. Мөн эвлэрүүлэн зуучлагч нарыг ажилласан цагаар нь хөлс тооцож ажилладаг, эвлэрүүлэн зуучлах ажлынхаа бэлтгэл ажлыг өөрсдөө хийдэг, тэр нь ажилласан цагт нь ордог байдал нь таатай санагдсан.

Япон оронд 1951 онд Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай нөхцөл байдлыг судалгааг хариуцах мэргэжилтэн гэдэг утгаараа Гэр бүлийн хэргийн шинжээч гэдэг албан тушаал бий болсон байна. Гэр бүлийн хэргийн шинжээч нь хүний зан үйлийг шинжилдэг мэргэжилтний хувьд судалгаа зохицуулалтын ажлыг голчлон гүйцэтгэнэ.

Хэрэг хянан шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлагч, шинжээч, шүүхийн ажилтан гээд хүн тус бүрийн ажлын өндөр чадвараас хамаарч Япон дахь гэр бүлийн хэрэг болон иргэний хэргийг шийдвэрлэсэн байдалд эвлэрсэн хэргийн тоо өндөр байдгыг харуулсан байна.Гэр бүлийн хэрэгт шинжээч их үүрэгтэйгээр оролцож байгаа нь манай Монгол оронд одоо хэрэгжих гэж байгаа хуулинд энэ тухай заалт оруулвал их таатай санагдсан.

Бидэнд орж байсан лекцийн хувьд эвлэрүүлэн зуучлагч бидэнд маш их ач холбогдолтой хичээлүүд байсан энэ сургалтанд сууснаар Монголд сургалтанд сууж авч байсан мэдлэг дээрээ тулгуурлан их олон асуудлыг нарийвчлан сурсан бөгөөд жишээлбэл Эвлэрлийн гэрээнд тусгагдах анхаарвал зохих асуудал болон заавал бичих ёстой зүйл гэрээ нь цэгцтэй байх зэрэг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд шүүхийн ажилтаны оролцоо ямар байдалтай байх эсэх талаар Эвлэрүүлэн зуучлагч нар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохдоо талуудтай ямар байдалтай харилцах болон тэдний сэтгэл зүйг маргалдах гол нөхцлийг оновчтой тогтоон тэдний яриаг цэгцэлж, маргааныг эв зүйгээр шийдвэрлэхэд жижиг зүйлийг ч орхигдуулах ёсгүй гэдгийг сайн суралцаж авлаа. Цаашид ч суралцах зүйл их байна.

Энэ бүхнээс дүгнэхэд Япон орон дахь Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь Японы иргэн бүртээ хүрч ажиллаж байгаа болон хэрэгжүүлж байгаа хуулиуд Гэр бүлийн шүүхэд хандаж байгаа иргэдийн өмнө хуулийн эрх тэгш байдалыг хангаж чадсан нь маш их ажиглагдаж байсан.

Япон орон хүн ардынхаа хууль зүйн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж “Иргэн бүрт хууль тэгш үйлчлэх хууль” нэртэй хууль баталсан нь нийгэмд хууль зүйн салбар нь ард олныхоо итгэлийг төрүүлсэн ололттой алхмыг байнга шинээр сэдэж тэр нь амжилттай хэрэгждэгийн нэг нь дээрхи хууль болсон байна. Нэмж хэлэхэд шүүхэд тавигдсан орчин үеийн техник технолог нь өндөр байдаг нь ажлыг хөнгөвчлөх нэг үндэслэл болж байсан болно.

Сургалтын төрлийн хувьд:

АDR буюу шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх тогтолцоо ба өмгөөлөгчийн оролцоо, идэвхжүүлэгчид зориулсан хичээл, дадлагааар сонсох болон харилцааны хуудас, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хүний харилцааны явц, Японы эвлэрүүлэн зуучлах тогтолцооны талаархи сүүлийн үеийн онолууд, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дүрд тоглох зэрэг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад хэрэгжих боломжтой болон зайлшгүй хэрэгжих ёстой зарчмуудыг агуулсан сургалт болов. Мөн доорхи нэр бүхий хичээлүүд их үр өгөөжөө өгсөн.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гэр бүлийн шинжээч оролцох нь, Эвлэрлийн гэрээнд анхаарах зүйлс,Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд шүүх, шүүхийн ажилтнуудын оролцоо, бие даан хэлэлцээ хийх хэлбэрийн ЭЗА ба хүмүүс хоорондын харилцаа зэрэг хичээлээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь хуулийн хүрээнд болон талуудын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж өөрсдөөр нь эвлэрэлд хүргэх арга замыг хийх арга техник, мөн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэдэг нь хэдийгээр хаалттай нууцын зэрэглэлтэй явагддаг боловч эвлэрэлд хүрэхэд шүүхийн ажилтны оролцоо ач холбогдол бүхий гэдгийг маш их ойлгож мэдлээ. Энэ тал дээр Монголд түшиц шүүхүүд дээр хэрэгжих бүрэн боломжтой юм.

Мөн өөрийн зүгээс Монголд хэрэгжиж буй Эвлэрүүлэн зуучлах төсөлд гэр бүлийн шинжээчийг бэлтгэн оролцуулбал талуудын сэтгэл зүйд онцгой анхаарах тал дээр илүү ач холбогдолтой байх бололцоотой юм гэж үзэж байна.

Миний хувьд Япон орны Эвлэрүүлэн зуучлах тогтолцооны тухай өөрийн хувьд зохих мэдлэгийг олж авсан ба өөрийн одоогийн ажиллаж байгаа нөхцөлд бололцооны хирээр хэрэгжүүлэхийг зорьж ажиллах ба Япон оронд явж байхдаа хийж хэрэгжүүлэхээр тэмдэглэсэн ажлуудаа бодит ажил болгоно гэсэн итгэл дүүрэн байна.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency