Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-02-15

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР

"Жайка" Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсын Дээд Шүүх, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран шүүх дээр Иргэний болон гэр бүлийн хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах тогтолцоог бий болгон, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх LGL төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл"-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах сонирхолтой хуульчдад зориулан "Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт"-ыг 2 удаа зохион байгуулсан бөгөөд энэ удаа эдгээр сургалтыг төгсөж сертификат авсан хүмүүсээс түшиц шүүхүүд дээр эвлэрүүлэн зуучлагчаар ажиллаж туршлага хуримтлуулах сонирхолтой хүмүүсийг сонгон шалгаруулахаар төлөвлөж байна. Иймд, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй сургалт төгсөгчид дараах
материалуудыг бүрдүүлэн төслийн оффист ирж бүртгүүлнэ үү.

Бүртгүүлсэн хүмүүсээс сонгон шалгаруулж давтан сургалтад оролцуулах болно.

Бүрдүүлэх материал:

  1. Анкетийг болон www.legalinstitude.mn вебсайтуудаас татаж авах буюу
    Төслийн оффисоос ирж авах боломжтой.
  2. Иргэний үнэмлэх (нотариатаар гэрчлүүлсэн хуулбар).
  3. Төслөөс зохион байгуулсан "Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт" төгссөн сертификат (нотариатаар гэрчлүүлсэн хуулбар).

Бүртгэл: 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 2 дугаар сарын 29-ыг дуустал ажлын өдрүүдэд 9:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл"-ийн оффист явагдана.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Баруун Сэлбийн гудамж 13,
Нийслэлийн шүүхийн байр, 303 тоот
Утас/Факс: 310697

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency