Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-07-02

Төлсийн үйл ажиллагааг дүгнэх Үнэлгээний баг томилогдон ирж ажиллаа.

Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төслийн эхний шатны үйл ажиллагаа дуусах дөхсөн тул 2012 оны 5 сарын 16-аас 26-ны хооронд Япон дахь Жайка төв байгууллагаас төслийн үнэлгээний баг томилогдон ирж ажиллаа. Үнэлгээний баг 17-ны өдөр төслийн түшиц шүүхүүдийн нэг болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх дээрээс ажлаа эхэлсэн юм. Шүүх дээр эвлэрүүлэн зуучлах хэсгийг хариуцан ажилладаг шүүгч нартай уулзсанаас гадна зуучлах хэсгийн эвлэрүүлэн зуучлагч нартай уулзаж нэг бүрчлэн санал сэтгэгдлийг нь сонссон юм.

PhotoЗүүн гар талын хойд талаас: М.Канеда(Yнэлгээний багийн гишүүн), Г.Тогос (Tөслийн зохицуулагч ), Х. Ока (Tөслийн ахлах зөвлөх), Э.Такецүрү(Жайка монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн)
Баруун гар талын хойд талаас: Баянзүрх Дүүргийн Шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар, шүүгч Ж.Сэлэнгэ, шүүгчийн туслах Ц.Соёлмаа нар

PhotoБаянзүрх Дүүргийн Шүүх, Эвлэрүүлэн зуучлах хэсэг, хэсгийн эвлэрүүлэн зуучлагч нартай хамт


Мөн өдрийн үдээс хойш УИХ-ын Тамгын газрын төлөөлөгчид болон Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч нартай уулзаж "Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль"-ийн талаар санал солилцсон юм. Жич, энэ өдөр Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хараахан батлагдаагүй байв.

PhotoУИХ-ын тамгын газрын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр

PhotoЕрөнхийлөгчийн хуулийн туслах Ж.Баярцэцэгтэй хийсэн уузалтын үеэр


Үнэлгээний ажлын 2 дахь өдөр буюу 18-ны өдөр Дархан-Уул аймагт зорин очиж, түшиц шүүх болох Дархан-Уул аймгийн Сум дундын шүүх дээр эвлэрүүлэн зуучлах хэсгийг хариуцсан шүүгч, шүүхийн ажилтан, туслахуудтай уулзаж, үргэлжлүүлэн эвлэрүүлэн зуучлагч нартай тусад нь уулзалт хийсэн юм. Эдгээр уулзалтын явцад, шүүгч нар болон эвлэрүүлэн зуучлагч нар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан тул ихээхэн ач холбогдолтой боллоо хэмээн үнэлгээний багийн гишүүд дүгнэлт хийж байсан.

PhotoДархан-Уул аймгийн Сум дундын шүүх дээр хийсэн уулзалтын үеэр

PhotoДархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн ажилтан, эвлэрүүлэн зуучлагч нартай хамт


5 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яам, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, МӨХ-ны дэргэдэх Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, маргааныг эвлэрүүлэн зуучлах LGL төв, Хууль зүйн үндсэний хүрээлэн, Улсын Дээд Шүүх дээр тус тус уулзалт зохион байгуулж холбогдох асуудлуудын талаар хэлэлцүүлэг хийв.

PhotoМонголын Өмгөөлөгчдийн Холбоон дээр хийсэн уулзалтын үеэр

PhotoУлсын Дээд Шүүх дээр хийсэн уулзалтын үеэр


5 дугаар сарын 22-ны өдөр Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Нийслэлийн шүүх, Монголын Үндэсний Арбитр, Дэлхийн Банкны холбогдох хүмүүстэй уулзаж ярилцав.

PhotoХууль Зүй Дотоод Хэргийн Яаман дээр хийсэн уулзалтын үеэр

PhotoМонголын Үндэсний Арбитр дээр хийсэн уулзалтын үеэр


PhotoСанамж бичгийн талаар хийсэн хэлэлцүүлгийн үеэр

5 дугаар сарын 23-ны өдөр Улсын Дээд Шүүх дээр санамж бичгийн агуулгаар хэлэлцүүлэг хийсэн бөгөөд үүнд УДШ-ийн төлөөлөл, МӨХ-ны төлөөлөл, Жайка-ийн төлөөлөгчийн газрын төлөөллүүд оролцсон байна.

Жайка, Улсын Дээд шүүх, Сангийн яам, Монголын өмгөөлөгчдийн холбоо хэлэлцээд санал нэгтэйгээр төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэсэн ба үр дүнгийн талаар санамж бичигт нэгтгэн боловсруулж, 5 дугаар сарын 24-ний өдөр үзэглэв. Санамж бичигт Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвням, Япон дахь Жайка төв байгууллагын мэргэжилтэн, үнэлгээний багийн ахлагч И.Миха, Сангийн Яамны Зээл тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Хүрэнбаатар нар гарын үсэг зурлаа.


PhotoГарын үсэг зуралцах үеэр

PhotoСанамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээний үеэр


Тухайн өдөр, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах" төслийн менежер Б.Жавхлантай уулзаж мэдээлэл солилцлоо.

5 дугаар сарын 25 буюу үнэлгээний багийн ажлын сүүлийн өдөр НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Эрүүл мэндийн яамны холбогдох хүмүүстэй уулзаж, мэдээлэл солилцов.

Үнэлгээний багийн гишүүд, үнэлгээний тайландаа "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл"-ийг Монгол улсад хэрэгжүүлсэн явдал нь цаг үеэ олсон, үр ашигтай, бүтээлч, үр дүнтэй ажил болсон хэмээн дүгнэснээс гадна, тэднийг байх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Чуулганаас "Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль"-ийг баталсан явдалд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency