Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 2023 оны бүртгэл эхэлсэн тухай

2023.09.06

1.

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS[1] тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2023 оны бүртгэл эхэллээ. Бүртгэлийн хугацаа:Магистрын хөтөлбөрийн бүртгэл: 2023/9/4 (Даваа)-2023/11/6 (Даваа) хүртэл
Докторын хөтөлбөрийн бүртгэл: 2023/9/4 (Даваа)-2023/12/8 (Баасан) хүртэл

2.

Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь 1) Хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, 2) Япон хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилт оршино. Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 19 улсад хэрэгжиж, 2023 оны байдлаар нийт 5,000 гаруй залуус Япон улсад суралцаад байна.

3.

Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба нийт 405 иргэнийг магистр түвшний хөтөлбөрт, 11 иргэнийг докторын түвшний хөтөлбөрт суралцуулахаар илгээсэн байна. Үүнээс 363 оюутан амжилттай төгсөж ирээд, Төв захиргааны байгууллагууд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.

4.

Энэ жил 15 магистр оюутан, 1 докторын оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их сургуульд тус тусын мэргэжлээр Англи хэл дээр (Магистр: 2 жил, Доктор: 3 жил) суралцуулах болно. Суралцах чиглэлийг дараах хүснэгтээс харна уу.

5.

Дараах хуваарийн дагуу нээлттэй танилцуулга семинар зохион байгуулах тул оролцохыг хүсвэл энэхүү холбоосоор урьдчилан бүртгүүлнэ үү. Мөн хүсэлт гаргасан байгууллагууд дээр очиж танилцуулга семинар зохион байгуулах боломжтой.

1 2023 оны 9-р сарын 14 (Пүрэв), 14:00-15:30 цагт Цахимаар
2 2023 оны 9-р сарын 23 (Бямба), 11:00-12:30 цагт
3 2023 оны 9-р сарын 30 (Бямба), 11:00-12:30 цагт Танхимаар
4 2023 оны 9-р сарын 30 (Бямба), 11:00-12:30 цагт

6.

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсаас, эсвэл JICE JDS Төслийн Монгол дахь Оффис (jds.mongolia@jice.org, FB: @JDS Mongolia) -оос авна уу.

Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр (2023)
Салбар чиглэлүүд болон хүлээн авах их дээд сургуулиуд

JDS-ийн докторын хөтөлбөрт нь зарчмын хувьд Япон улсад магистр хамгаалсан сургуульдаа элсэж, дараах чиглэлээр суралцна. Суралцах сургууль нь дараах их сургуулиудаар хязгаарлагдахгүй.

Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр (2023) Салбар чиглэлүүд болон хүлээн авах их дээд сургуулиуд

\SNSでシェア!/(現地語)

  • X (Twitter)
  • linkedIn
トピックス一覧(現地語)