Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн үйл ажиллагаа

Төслийн танилцуулга

2005 оноос Монгол Улсын боловсролын салбарт суурь боловсролын шинэ стандартыг батлан хэрэгжүүлж эхлэсэн. Энэхүү шинэ стандартыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд, бүх багш нар багшлахуйн шинэ арга зүй буюу өөрөөр хэлбэл суралцахуйд суурилсан багшлах арга зүйд суралцах явдал зайлшгүй шаардлага урган гарсан.

Монгол Улсын БСШУЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын (JICA) дэмжлэгтэйгээр 2010 оны 4-р сараас "Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл (хоёр дахь шат)"-ийг хэрэгжүүлж эхлэсэн. Энэхүү төсөл нь 2006-2009 онд хэрэгжүүлсэн "Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил (нэг дэх шат)" төслийн үргэлжлэл болно.

Энэхүү төсөл 2010 оны 4-р сараас 2013 оны 3-р сар хүртэл хэрэгжих бөгөөд төслийн зорилго нь нэг дэх шатны төслийн хүрээнд боловсруулсан багшид зориулсан арга зүйн зөвлөмж, эдүгээ боловсруулж буй сургалтын модулиар дамжуулан үндэсний хэмжээнд багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бий болгон бэхжүүлэх явдал юм.

Төслийн хүрээнд Боловсролын хүрээлэн, МУИС-ийн "Байгалийн ухааны боловсролын сорил-туршлага хөгжлийн төв", МУБИС-ийн "Бага боловсролын дидактик сургалт судалгааны төв", "Математик боловсролын туршилт судалгааны төв", "Мэдээлэл зүйн боловсролын арга зүйн төв" ба өмнөх шатны төслийн оролцогчдоос бүрдсэн мэргэжлийн багийг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн баг сургалтын модуль боловсруулах, хичээлийн судалгааны загвар буй болгох, түүнийг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Төслийн хүрээнд дараахи үйл ажиллагааг хэрэгжүүлж байна:

  • БСГ/БХ-ын дарга мэргэжилтэн болон ЕБС-ийн удирдлага, багш нарт зориулсан багшлах арга зүйн шинэчлэхэд чиглэсэн сургалтын модуль боловсруулах.
  • Загвар аймаг дүүрэгт сургалтын модулийг турших.
  • Загвар сургуулиудад "Хичээлийн судалгаа" зохион байгуулах. Аймаг дүүргийн болон ЕБС-ийн түвшинд арга зүйгээ сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх.
  • Бүх аймаг дүүргийн БСГ/БХ-ын дарга мэргэжилтэн болон загвар сургуулиудын удирдлага, багш нарт зориулсан сургалт зохион байгуулах.

Төслийн онцлог:

  • Материаллаг бус, оюуны хөрөнгө оруулалт байна.
  • Ерөнхий боловсрол, дээд боловсролын уялдаатай хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

Загвар аймаг дүүрэг, загвар сургуулиуд

Загвар аймаг дүүргээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг болон Булган, Завхан аймгууд сонгогдсон. Сонгинохайрхан дүүргээс Ирээдүй цогцолбор, 12-р сургууль, 67-р сургууль, Булган аймгаас 1-р сургууль болон Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Гурванбулаг сумын сургууль, Завхан аймгаас Чандмань Эрдэнэ цогцолбор, Тосонцэнгэл, Сонгино, Баянтэс, Завханмандал, Шилүүстэй сумын сургууль зэрэг нийт 14 сургууль загвар сургууль болсон.

Эдгээр загвар аймаг дүүрэг, загвар сургуульд түшиглэн, багшлахуйн арга зүйн хөгжлийн тогтолцоог бэхжүүлэх, бусад аймгуудад түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна.

"Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил (нэг дэх шат)" төсөл

Суурь боловсролын шинэ стандартад нийцсэн хүүхдийн хөгжлийг дэмжих шинэ арга зүйг боловсруулах зорилгоор 2006 оны 4 сараас 2009 оны 8 сар хүртэлх хугацаанд БСШУЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын хамтран хэрэгжүүлсэн төсөл. 8 судлагдахуун (Физик, Хими, Хүн-Орчин, Хүн-Байгаль, Бага ангийн математик, Дунд ангийн математик, Мэдээлэл зүй, Төсөлт ажил) тус бүрээр "Багшид зориулсан арга зүйн зөвлөмж", "Хичээлд мониторинг хийх зөвлөмж", "Зөвлөмж боловсруулах гарын авлага" боловсруулан гаргасан.

Загвар сургуулиар сонгогдсон 9 сургуульд (Нийслэлийн 45-р сургууль, 97-р сургууль, Сэтгэмж цогцолбор, Дорнод аймгийн 5-р сургууль, Хан-Уул цогцолбор, Матад сумын сургууль, Сэлэнгэ аймгийн 1-р сургууль, 4-р сургууль, Хушаат сумын сургууль) зөвлөмжүүдийг туршиж үзэхийн зэрэгцээ хичээлийн судалгаа зохион байгуулж, зөвлөмжүүдийг засаж сайжруулсан.

Эдгээр загвар сургууль, Нийслэлийн Боловсролын Газар болон Дорнод, Сэлэнгэ аймгуудын БСГ-ын төлөөлөл эдүгээ мэргэжлийн багийн бүрэлдэхүүнд багтан төслийн хоёр дахь шатанд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency