Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2011-04-20

Загвар сургуульд зочлов

Photo

Шинэ хичээлийн жил эхэлмэгц, 2010 оны 9-10 сард энэхүү төслийн загвар сургуулиудад зочлов.

Булган аймагт 1-р сургууль болон Сэлэнгэ сумын сургууль, Завхан аймагт Чандмань Эрдэнэ цогцолбор болон Тосонцэнгэл, Завханмандал сумын сургуулиар очиж ажиллан, төслийнхөө цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулсан. Багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэхийн тулд загвар аймгийн бүс бүрээс нэг сургууль сонгон авсан бөгөөд хамгийн хол зайтай сургууль нь аймгийн төвөөсөө 300 орчим км алслагдсан байршилтай байсан. Засмал биш гэхээсээ илүүтэй замгүй шахуу газраар явсаар зорьсон сургуульдаа хүрч очсон юм. Унааны бололцоо муу хүнд нөхцөлд хөдөөгийн сургуулиудаар тойрон ажилладаг БСГ-ын мэргэжилтнүүдийн хүчин чармайлт, багшлах арга зүйн мэдлэг, ур чадвараа дээшлүүлье гэсэн багш нарын чин эрмэлзлэлийг бид замдаа биеэрээ мэдэрч явсан юм.

Photo

10 сарын 1-ний өдөр, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль дээр дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн БХ-ийн холбогдох хүмүүс, 12-р сургууль, 67-р сургуулийн төлөөлөл цугларан "Нээлтийн ажиллагаа"-г зохион байгуулсан.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency