Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2011-04-20

Сургалтын модуль боловсруулж байна

Эдүгээ төслийн хүрээнд боловсруулж буй "Сургалтын модуль"-ийн талаар танилцуулъя.

Энэхүү сургалтын модульд, суурь боловсролын стандарт болон суралцахуйд суурилсан багшлах арга зүйн талаар тайлбарлаж, судлагдахуун (Физик, Хими, Хүн-Орчин, Хүн-Байгаль, Бага ангийн математик, Дунд ангийн математик, Мэдээлэл зүй, Төсөлт ажил) тус бүрийн суралцахуйд суурилсан багшлах арга зүйг танилцуулан, "Хичээлийн судалгаа"-г зохион байгуулах аргачлалын талаар танилцуулж буй юм.

Багшлах арга зүйгээ шинэчлэх үйл ажиллагаа нь зөвхөн багш хүн суралцахуйд суурилсан багшлах арга зүйг эзэмшсэнээр хөгжүүлчих юм биш. Багш нарын боловсрол сургалтын үйл ажиллагааг дэмжиж ажилладаг БСГ-ын дарга мэргэжилтэн, сургуулийн удирдлагуудын ойлголтыг гүнзгийрүүлэх, цаашилбал багш удирдлага санаа нэгдэн хамтран ажиллах явдал туйлын чухлаар тавигдана. Иймд багшийн модулиас (БСГ-ын мэргэжилтэн, багш нарт зориулсан) гадна, багшлах арга зүйгээ шинэчлэх үйл ажиллагааг дэмжих менежментийн талаар танилцуулсан удирдлагын модулийг (БСГ-ын дарга, сургалт хариуцсан мэргэжилтэн, сургуулийн удирдлагуудад зориулсан) ч боловсруулж байна.

2010 оны 11 сард, төслийн зүгээс энэхүү модулийг ашиглан загвар аймаг дүүрэгт зориулсан сургалтыг зохион байгуулсан бөгөөд уг сургалтад оролцогчдын ирүүлсэн санал зөвлөгөө, загвар сургуулийн хичээлийн судалгаанд хийсэн мониторингийн үр дүнд үндэслэн, сургалтын модулийг цаашид улам бүр засаж сайжруулахаар төлөвлөж байна.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency