Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2011-07-07

Загвар сургуулиудын хичээлийн судалгааны явцад хийсэн мониторинг

Photo

БСШУЯ-аас 2010-2011 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтдоо энэ хичээлийн жилд хоёроос доошгүй удаа хичээлийн судалгаа хийх тухай заасан билээ.

Тус төслийн хүрээнд 2010 оны 11 сард загвар аймаг, дүүргийн БСГ/БХ болон загвар сургуулийн төлөөлөлд зориулсан "Суралцахуйд суурилсан багшлах арга зүй, хичээлийн судалгааны ач холбогдол болон түүнийг хэрэгжүүлэх арга" сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Уг сургалтын зорилго бол сургалтанд оролцогчид өөрсдийн сургуульдаа хичээлийн судалгаа зохион байгуулах тогтолцоог буй болгоход нь дэмжлэг үзүүлэх явдал юм.

2011 оны 2-3 сард төслийн баг болон мэргэжлийн багийнхан Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Булган, Завхан аймгууд дахь загвар сургуулиудад очиж ажиллан, хичээлийн судалгааны хэрэгжилтийн явцтай танилцаж, онол арга зүйн зөвлөгөө өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн хувьд, хүүхэд олонтой учир 3 ээлжээр хичээллэдэг сургууль цөөнгүй байдаг юм. Гэсэн хэдий ч багш нар цаг боломжоо зохицуулан ажиллаж, хичээлийн бэлтгэл судалгааг хамтран хийж, ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах байдлаар хичээлийн судалгааг амжилттай хэрэгжүүлж байна.

Мөн, Улаанбаатар хотоос 300 орчим км зайтай Булган аймаг, 1000 гаруй км алслагдсан Завхан аймагт өвлийн хасах 20-30 хэмийн хүйтэн нөхцөлд загвар сургуулиудаар тойрон аялж, мониторинг хийлээ. Орон нутагт эрчим хүчний хангамж муугаас гадна хичээлд туршилт хийх багаж хэрэгсэл дутмаг зэрэг олон асуудал байгаа хэдий ч хөдөөгийн сургуулиуд эдгээр асуудлуудыг бие даан шийдвэрлэж, гарын доорхи материал ашиглан сурагчдаар мэдлэг бүтээлгэх хялбар сорил туршилтыг явуулж байлаа.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency