Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2011-07-07

"Хичээлийн судалгааны хэрэгжилт" семинар

Photo

2011 оны 6 сарын 2-4-нд загвар аймаг, дүүргийн баг болон загвар сургуулийн баг, мэргэжлийн багийн төлөөлөл болсон нийт 100 гаруй оролцогчдын дунд "Хичээлийн судалгааны хэрэгжилт" семинарыг зохион байгуулав. Семинарын эхний өдөр загвар аймаг, дүүргийн хэмжээнд суралцахуйд суурилсан багшлах арга зүйг шинэчлэх үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгаа тухай танилцуулсны зэрэгцээ хичээлийн судалгаа хийснээр багш нар болон хүүхдүүдэд гарсан эерэг өөрчлөлтүүд, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал бодлоо солилцсон. Хоёр дахь өдөр, төслийн 1 дэх шатнаас эхлэн арга зүйгээ сайжруулж ирсэн туршигч багш нар судалгаат хичээл зааж, оролцогчид ажиглалт хийн санал бодлоо солилцож, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Семинарын сүүлийн өдөр, тус төслийн Япон зөвлөх багш "Бага болон суурь боловсрол дахь хичээлийн судалгааны ялгаа", "Хүүхдийн суралцах чадварыг хэмжилт хийх аргаар илрүүлэх нь" сэдвээр лекц уншсаны дараа загвар аймаг, дүүргийн багууд 2011-2012 оны хичээлийн жилд багшлахуйн арга зүйгээ сайжруулах төлөвлөгөө боловсруулах дадлага ажил хийлээ.

Оролцогчид хичээлийн судалгааг хэрэгжүүлснээр багш нар төдийгүй хүүхдэд эерэг өөрчлөлт гарч буйг анзаарч эхэлж буй тухайгаа тус тусын илтгэлдээ танилцуулсан. Семинарын явцад "Хүүхдүүд хичээлдээ дур сонирхолтой байна", "Хүүхдүүд өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх болсон" гэх мэт яриаг олонтаа сонсож байлаа.

Мөн, төслийн хүрээнд Улаанбаатар хот, Булган болон Завхан аймгийн оролцогчид анх удаа нэг дор цуглаж, өөрсдийн ахиц амжилт, тулгарч байгаа асуудлуудын талаар харилцан ярилцаж, бие биедээ цаашид улам эрч хүчтэй ажиллахыг хүсэн урам өгч байсан зэргээр томоохон ач холбогдол бүхий семинар болж өнгөрлөө.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency