Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2011-12-16

Японд сургалт зохион байгуулав

Төслийн загвар аймаг, дүүргийн БСГ/БХ-ийн мэргэжилтэн, загвар сургуулиудын сургалтын менежер, багш нарын төлөөлөл (22 хүний бүрэлдэхүүнтэй) Япон Улсад 2 долоо хоногийн сургалтад (2011 оны 26/IX-08/X) хамрагдсан бөгөөд уг сургалтын зорилго нь, 1) Японы багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцооны талаар судлах, 2) Суралцахуйд суурилсан багшлах арга зүйн талаархи ойлголтоо гүнзгийрүүлэх явдал байв.

Оролцогчид эхний долоо хоногийн эхээр Японы боловсролын тогтолцооны тухай болон хичээл төлөвлөлтийн тухай лекцэд сууснаас гадна, хоёр ч бага сургуулиар зочилсон.

Энэ удаагийн сургалтад Улаанбаатар хот төдийгүй Булган, Завхан аймгийн багш нар хамрагдсан. Японы хөдөө орон нутаг дахь багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, сургуулиудын бодит байдалтай танилцах зорилгын үүднээс оролцогчид эхний долоо хоногийн сүүлчээр Нагано мужид зочилж, тус мужийн Чино хотын хүүхдүүдтэй хамт янз бүрийн байгууллагуудаас хамтран зохион байгуулдаг тутрага хураах ажилд оролцов.

2 дахь долоо хоногт Токио хотын багш нарын мэргэжил дээшлүүлэх төвөөр зочилж, "Кёозай кэнкюү", "Суралцах чадварын үнэлгээ судалгаа"-ны тухай илтгэлүүд сонссон. Улмаар, хичээл ажиглах өөрсдийн туршлагадаа тулгуурлан Байгалийн ухаан, бага дунд ангийн Математик, Мэдээлэл зүйн хичээлүүдэд тус тус ажиглалт хийв.

Оролцогчид сургалтад тодорхой зорилготой оролцсон бөгөөд энэ дашрамд оролцогчдыг хүлээн авч танилцуулга хийсэн байгууллага, сургууль болон илтгэл тавьсан багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бүх оролцогчид Японд сурсан зүйлээ сайтар улам баяжуулан, Монголын нөхцөлд тохирох байдлаар үр дүнтэй ашиглахад төслийн зүгээс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно.

PhotoХоосэн Гакүэн бага сургуульд

PhotoФүчюү 2-р бага сургуульд


PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency