Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2011-12-16

Булган аймаг дахь хичээлийн судалгаанд мониторинг хийв

Төслийн баг 2011 оны 10 сарын 11-15-нд мэргэжлийн багийн гишүүдтэй хамтран Булган аймгийн загвар сургуулиудаар зочлон, хичээлийн судалгаанд нь мониторинг хийв.

Булган аймгийн 1-р сургуулийн хувьд, төслийн сургалтад хамрагдсан багш нар нь бусад багш нартаа мэдлэг мэдээллээ дамжуулах, багш нар хоорондоо хамтран ажиллах явдал багагүй төвөгтэй байсан. Харин, энэ удаагийн мониторингоор багшлахуйн арга зүйн шинэчлэлд олонхи багш нар идэвхитэй оролцож буйг тогтоосон.

Сэлэнгэ сумын сургуулийн хувьд бүх багш нар судалгаат хичээлд оролцон, сургууль нийтээрээ багшлахуйн арга зүйн шинэчлэлд оролцож буй байдал ажиглагдсан. Судалгаат хичээл зохион байгуулсан өдөр удирдлагын зүгээс сургуулиа амраан, нийт багш нар судалгаат хичээлд ажиглалт хийсэн. Энэ сургуулийн хувьд, залуу багш нар олонтой, удирдлагын зүгээс залуу багш нарынхаа үйл ажиллагааг сайтар дэмжиж ажилладаг нь хичээлийн судалгаа зохион байгуулахад дөхөмтэй байна.

Хутаг-Өндөр сумын сургуулийн багш нар судалгаат хичээлийн дараахи хэлэлцүүлгийг маш үр дүнтэй зохион байгуулснаас үзэхэд, энэ сургуулийн хувьд хичээлийн судалгаа оновчтой зохион байгуулагдаж байгаа болох нь харагдсан. Багш нар хамтаараа бэлтгэж заасан хичээлээ хэрхэн сайжруулж болох талаар тодорхой саналууд гарган, тухайн сэдэв дээрээ тогтож ярилцах, мөн хүүхдийн ойлголт болон алдааны талаар нилээд нухацтай санал солилцож байлаа.

Гурванбулаг сумын сургуулийн үйл ажиллагаанд хичээлийн судалгаа голлох байр суурь эзлэх болж, сургуулийн удирдлага багш нартаа арга зүйн зөвлөмж өгч, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна. Удирдлага, багш нарын хамтын ажиллагаа сайн байгаа нь багш арга зүйгээ хөгжүүлэх, сурагч өөрсдөө мэдлэг бүтээх үйл ажиллагаанд суралцахад ахиц дэвшил гарахад эерэгээр нөлөөлж байна. Япон дахь сургалтад хамрагдсан багш сурсан мэдсэнээ бусад багш нартайгаа хуваалцаж байв.

Хишиг-Өндөр сумын сургуулийн удирдлага өөрчлөгдсөн бөгөөд сургууль дээрээ хичээлийн судалгаа хийх менежментээ нийт багш нартайгаа дахин хэлэлцэх шаардлагатай байгаа нь ажиглагдсан. 2010 оны 11 сарын төслийн сургалтад хамрагдаагүй багш нар хүртэл хичээлийн судалгаа зохион байгуулж байгаа зэргээс багш өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэл өндөр байгааг харуулж байна. Хичээлийн судалгаа хийхэд багийн зохион байгуулалт, багаар ажиллах чадвараас гадна удирдлагын үүрэг роль чухлаар тавигддаг. Иймд цаашид багийн зохион байгуулалтаа улам сайжруулан ажиллах шаардлагатай юм.

9 сарын дундаас 10 сар дунд хүртэлх хугацаанд Улаанбаатар хот дахь төслийн загвар сургуулиудад хичээлийн судалгаа зохион байгуулагдсан бөгөөд загвар сургуулиуд багшлахуйн арга зүйн шинэчлэлд идэвхитэй оролцож буй байдал ажиглагдсан. Хүүхдүүд туршилтад маш идэвхитэй оролцон, бусад хүүхдүүдтэй санал бодлоо идэвхитэй хуваалцдаг болж байна. Нөгөө талаар, хэт их үйл ажиллагаа болон алхам төлөвлөх, хүүхдүүдийн сонирхлыг татахыг хэт хичээсний улмаас хүүхэд нэг бүрийн ойлголтыг багш үл анзааран өнгөрөх явдал ч гарч байсан юм.

Хичээлийн судалгааны дараачийн мониторингийг 2012 оны 2-3 сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид ч мэргэжлийн багтай хамтран төслийн загвар аймаг, дүүрэг дэх багшлахуйн арга зүйн шинэчлэлд оролцох болно.

Photo

Photo


PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency