Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2011-12-16

Сургалт зохион байгуулсан бүс

2011 оны 11 сард “Багшлахуйн арга зүйн хөгжлийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх бүсчилсэн сургалт”-ыг доорхи хүснэгтэд дурьдах 6 бүсэд амжилттай зохион байгууллаа.

Сар өдөрСургалтын байрОролцогчид
1-5/XIСХД-ийн Ирээдүй ЦСНийслэлийн 6 дүүргийн төлөөлөл
10-14/XIБЗД-ийн 85-р сургуульНийслэлийн бусад 3 дүүрэг болон 4 аймгийн төлөөлөл
11-15/XIБулган аймгийн 1-р сургуульБулган аймгийн  загвар сургуулиуд болон Хангайн бүсийн 3 аймгийн төлөөлөл
11-15/XIЗавхан аймгийн Чандмань-Эрдэнэ ЦСЗавхан аймгийн  загвар сургуулиуд болон баруун бүсийн 4 аймгийн төлөөлөл
11-15/XIДорнод аймгийн Хан-Уул ЦСДорнод аймаг болон зүүн бүсийн 2 аймгийн төлөөлөл
12-16/XIСэлэнгэ аймгийн 1-р сургуульСэлэнгэ аймаг болон төвийн бүсийн 3 аймгийн төлөөлөл

Photo

Уг сургалтыг, мэргэжлийн багийн гишүүдээс гадна 2011 оны 10 сарын 21-22-ны сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан НБГ болон Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ аймгийн БСГ-ын мэргэжилтнүүд удирдан явуулж, нийт 595 оролцогч хамрагдсан.

Энэхүү сургалт нь "Суралцахуйд суурилсан багшлах арга зүй", багшлахуйн арга зүйн шинэчлэлийн арга хэрэгсэл болгон "Хичээлийн судалгаа"-ны арга зүйд суралцуулах замаар үндэсний хэмжээнд "Суралцахуйд суурилсан багшлах арга зүй"-г түгээн дэлгэрүүлэх гол цөм боловсон хүчнийг бэлтгэх явдлыг энэхүү сургалт үндсэн зорилгоо болгосон юм.

Сургалтын эхний өдөр оролцогчдын Монгол Улсын Боловсролын салбарын шинэчлэлийн талаархи ойлголтыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ "Суралцахуйд суурилсан багшлах арга зүй", багшлахуйн арга зүйн шинэчлэлийн арга зам болгож "Хичээлийн судалгаа"-ны тухай, мөн тус төслийн туршлага, сургамжийн талаар танилцуулсан.

Сургалтын 2-3 дахь өдөр, судлагдахуун тус бүрээр "Суралцахуйд суурилсан багшлах арга зүй", "Хичээлийн судалгаа" хийх аргачлалын талаархи ойлголтыг нь гүнзгийрүүлэх зорилго бүхий лекц, дадлага ажлуудыг зохион байгуулсан. Удирдлага, мэргэжилтнүүд багш нартай хамт ажиллахын зэрэгцээ сургагч багш нар болон бусад оролцогчдод "Арга зүйн шинэчлэл дэх удирдлагад тулгамдаж буй хүндрэлтэй асуудал"-ын талаар мэдээлэл өгөх, тус төслийн 1, 2 дахь шатанд арга зүйн шинэчлэлд оролцсон мэргэжилтэн, сургуулийн удирдлагуудын арга туршлагаас суралцах бололцоогоор хангасан.

Сургалтын 4 дэх өдөр, судлагдахуун бүрээр судалгаат хичээл зохион байгуулсан. Сургалт явуулсан сургуулийн зүгээс сурагчдын амралтын үеэр судалгаат хичээл заах ангийн сурагчдыг бэлэн байлгах ажлыг зохион байгуулж, оролцогчид хамтран боловсруулсан хичээлийн хөтөлбөр ашиглан хичээлийг явуулсан. Оролцогчид судалгаат хичээл удирдах, ажиглалт хийх, хэлэлцүүлэгт оролцох зэрэг хичээлийн судалгааны алхмуудыг бодитойгоор хийж гүйцэтгэв.

Сургалтын 5 дахь өдөр, аймаг, дүүргийн баг бүр боловсруулсан үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулан, цаашид ч сургагч багш болон оролцогчид арга зүйн шинэчлэлд хамтран ажиллах тухайгаа хэлэлцэн тохирч, сургалтын үйл ажиллагаа өндөрлөв.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency