Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-05-22

Булган, Завхан аймагт хэрэгжүүлсэн хичээлийн судалгааны мониторинг

Photo

Төслийн хүрээнд сургалтын модуль боловсруулж, сургагч багш бэлтгэж байгаа мэргэжлийн баг, загвар аймгийн БСГ-ын мэргэжилтнүүд болон төслийн багтай хамтран жилд 2 удаа (намар, өвөл) загвар сургуулиудын хичээлийн судалгаанд мониторинг хийлээ.

Энэ удаад Булган аймагт 2012 оны 3 дугаар сарын 2-7-ны өдрүүдэд УБ хотоос 8 судлагдахуунаар 2 багт хуваагдан төслийн загвар 5 сургууль дээр мониторинг хийлээ. Харин Завхан аймагт 3 дугаар сарын 10-17 –ны өдрүүдэд Улаанбаатараас Завхан хүртэл онгоцоор очиж , аймагт мөн 8 судлагдахуунаар 2 багт хуваагдан 6 загвар сургууль дээр мониторинг хийлээ. (зам хол бартаатай тул Баянтэс сумын сургууль дээр мониторинг хийгдээгүй болно)

Булган, Завхан аймаг, сумын сургуулиудад тулгарч байгаа гол асуудлын нэг нь сумын сургуулийн мэргэжлийн багшийн тоо цөөн тул ялангуяа математик, байгалийн ухаан, химийн хичээлээр хичээлийн судалгаа хийж багшлах ур чадвараа дээшлүүлэхэд хүндрэлтэй байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд багшийн тоог нэмэх боломж мэдээж үгүй тиймээс хичээлийн бэлтгэл судалгаа кёозай кэнкюү-г илүү ач холбогдол өгч үр дүнтэй хийснээр хүссэн үр дүндээ хүрэх боложтой гэж үзлээ.

Нөгөө талаас ялангуяа Завхан аймагт жилийн өмнөхтэй харьцуулахад тог цахилгааны асуудалгүй болж интернетэд холбогдох боломжоор бүрэн хангагдаж чадсан байна. Иймээс төслийн багаас олгосон SKYPE-комыг ашиглан Улаанбаатарт ажиллаж байгаа мэргэжлийн баг болон төслийн багтай байнга холбоо барьж арга зүйгээ сайжруулах талаар зөвлөлдөж байхыг хүсье.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency