Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-05-22

ТӨСЛИЙН ЗАГВАР БУС АЙМАГТ ЗОРИУЛСАН АНХНЫ СУРГАЛТ

Энэ оны 3 сарын 15-наас 17-ны өдрүүдэд Архангай аймагт зориулсан сургалтыг зохион байгууллаа. Ослын шалтгааны улмаас, өнгөрөгч оны 11 сард Булган аймагт зохион байгуулсан "Багшлахуйн арга зүйг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх бүсчилсэн сургалт"-д бүх аймгуудаас ганцхан Архангай аймгийн баг оролцож чадаагүй билээ. Энэ удаагийн сургалтыг, Архангай аймаг багшлахуйн арга зүйн шинэчлэлээс хоцорчих вий хэмээн санаа зовнисон БСШУЯ-ны хүсэлтээр зохион байгуулсан юм.

Уг сургалтаар суралцахуйд суурилсан багшлах арга зүй буюу арга зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх арга болох хичээлийн судалгааны тухай лекц, дадлага ажлуудыг зохион байгуулсан. Оролцогчид сургагч багш нарын удирдлагаар хамтран хичээлд бэлтгэж, сургалтын 3 дахь өдөр судалгаат хичээл заасан.

Дунд ангийн математикийн багийнхан квадратыг 4 тэнцүү хуваан гурвалжин дүрс үүсгэх, түүний талбайг олох зэрэг дадлага ажил хийсэн. Оролцогчид үйл ажиллагаагаараа дамжуулан, хүүхдүүд өөрсдөө томъёог бодож олох нь чухлыг, мөн сонирхолтой болохыг сайтар ойлгож авч байлаа. Химийн багт Архангайн аймгийн БСГ-ын дарга болон сургалт явуулсан сургуулийн захирал, сургалтын менежерүүд оролцсон ба хичээл заах багшийг тусалж дэмжин, судалгаат хичээлийн бэлтгэлийг хангасан. "Хяналт тавьж, үнэлгээ өгөх байр сууринаас биш, арга зүйн шинэчлэлийг хийх нэгэн гишүүний хувиар удирдлагууд ч хичээлийн судалгаанд идэвхитэй оролцох нь чухал юм гэдгийг анзаарлаа" хэмээн тэд хэлцгээж байв.

PhotoДунд ангийн математикийн багийн лекцийн явц

PhotoФизикийн судалгаат хичээлийн явц


Энэхүү сургалт нь төслийн загвар бус аймагт зориулсан анхны тохиолдол болж байна. Уг сургалтын туршлага сургамжийг төслийн загвар бус аймагт зориулсан цааш цаашдын сургалтуудад ашиглах болно.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency