Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-05-22

СУРГАЛТЫН МОНИТОРИНГ (Сонгинохайрхан дүүрэг, Завхан аймаг)

Төслийн загвар сургуулиуд тойрог/бүсийнхээ бусад сургуулиудад Хичээлийн судалгааны арга зүйн талаар сурч мэдсэнээ хуваалцах, түгээн дэлгэрүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Загвар сургуулиуд сургалтаа зохион байгуулахдаа өөрсдийн болон оролцогч сургуулийн онцлог, боломжоос хамаараад ялгаатай зохион байгуулж байсан. Жишээлбэл: Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль нь сургалт эхлэхээс өмнө судалгаат хичээлийнхээ талаар урьчилан бэлтгэж судалгаа хийгээд, сургалтын өдөр судалгаат хичээлээ зааж, ажиглалт хийн хэлэлцүүлэг зохион байгуулсан.

67 дугаар сургууль нь эхлээд үндсэн ойлголт мэдээллээ танилцуулаад, судалгаат хичээлийнхээ сэдвийг тухайн өдрөө сонгоод хамтран бэлтгэж байгаад хэд хоногийн дараа заасан.

Завхан аймгийн загвар сургуулиуд сургалтын үеэр заах судалгаат хичээлийн сэдвээ урьдчилан оролцогч багш нартаа мэдэгдсэн. Ингэснээр оролцогчид сургалтад ирэхдээ тодорхой бэлтгэлтэй ирж, хичээлийн бэлтгэл судалгааг үр дүнтэй хийхэд дөхөмтэй болно гэж үзсэн байна.

Загвар сургууль болох Завханмандал сумын сургууль дээр зохион байгуулсан сургалтад Баруун бүсийн 4 сумын (Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Яруу, Ургамал) сургуулийн багш нар оролцлоо. Урд бүсийн сумын сургуулиуд (Цагаанхайрхан, Цагаанчулуут, Алдархаан, Отгон) –ын багш нар загвар сургууль болох Шилүүстэй сумын сургууль дээр болсон сургалтад оролцлоо.

Сургалтад оролцсон багш нар Хичээлийн судалгаа нь багшлах арга зүйгээ сайжруулах, боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал хэрэгсэл болох ач холбогдлыг ойлгосон, сурах хүсэл эрмэлтэйгээр сургалтад оролцож байлаа.

Хэдийгээр дадлага, туршлага дутмаг байсан ч загвар сургуулиудын багш нар (сургагч багш нар) маань өөрсдийн чадах чинээгээрээ сургалтдаа бэлтгэн, үр дүнтэй сургалт зохион байгуулахыг зорьж хичээж байв.

Сургалтын оролцогч багш нарын хичээлээ хамтран бэлтгэх нь илүү сайн хичээл заахад, хамтдаа арга зүйгээ хөгжүүлэхэд чухал нөлөөтэй гэдгийг ойлгож авсан.Сургалтын нэгэн оролцогч "Би 30 гаруй жил багшилж, боловсролын салбарт ажиллаж байна. Миний ажиллах хугацаанд энэ сургалт шиг багшийн арга зүйг сайжруулахад чиглэсэн, өөрөөр хэлбэл багшийн өдөр тутмын хичээлээ заах арга зүйд чиглэсэн үр дүнтэй сургалт цөөн байлаа" гэж ярьж байсан.

Photo

Photo


PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency