Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-05-22

Хичээлийн судалгааны мониторинг (Баян-Өлгий аймаг)

Төслийн загвар аймаг болох Завхан аймгаас баруун бүсийн хязгаар Баян-Өлгий аймагт 4-р сарын 23-27-ны өдрүүдэд Хичээлийн судалгааны мониторинг хийлээ. Мониторингийн багийн гишүүдийг танилцуулбал төслийн япон зөвлөх багш, Завхан аймгийн БСГ-ын ахлах мэргэжилтэн Я. Нарангэрэл, бага боловсролын мэргэжилтэн Б. Лхамрагчаа, Улиастай сумын Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн сургалтын менежер А. Дэмбэрэлнямбуу нарын бүрэлдэхүүнтэй оролцсон болно. Мониторингийн баг зорилгоо танилцуулахдаа "Бидний зорилго бол шалгалт хийх биш юм. Хичээлийн судалгаа загвар бус аймагт хэрхэн хэрэгжиж байна вэ, сайн тал болон сайжруулах тал юу байна, бид цаашдаа сургалтандаа юуг анхаарах вэ гэдгээ мэдэж авах явдал юм гэсэн билээ.

Баян-Өлгий аймаг нь 102,800 гаран хүн амтай үүнээс 0-14 насны хүүхэд 35.8% (улсын дундаж 27%)-ыг эзэлж байгаа, гэвч хамран сургалтын хувьд 100 % хүрэхгүй үүний шалтгаан нь сургууль цэцэрлэгийн тоо цөөн байна. Харин энэ аймаг 800 гаран багшийн илүүдэлтэй байгаа давуу талтай онцлогтой аймаг байна.Учир нь УБ хотын багш бэлтгэх их дээд сургуулиас гадна Баян-Өлгий аймгийн багшийн сургууль, Казакстан улсын багшийн сургуулийн төгсөгчид багшлах боловсон хүчнээр бэлтгэгдэж байгаа билээ.

Аймгийн БСГ-ын дарга Тогторхан " Бидний санааг зовоож байгаа асуудал бол сүүлийн жилүүдэд улсын ерөнхий шалгалтын дундаж үзүүлэлтээр Баян-Өлгий аймаг нь 21 аймгаас 21 дүгээрт бичигдэж байсан ч сурлагын чанарт анхаарч ажилласны үр дүнд 2010 онд 17 дугаарт, 2011 онд 15 дугаарт орж ахиц гарсан. Багшлахуйн арга зүйн хөгжлийг сайжруулах энэ төслийн үр дүнд аймгийн багш нарын багшлах арга зүй сайжирч улмаар сурлагын чанарт ахиц гарч эхний 10 –т орох зорилт тавьж байна гэж дурдсан билээ.

Мониторингийн баг Өлгий сумын 2 ба 3-р сургууль, Улаанхус, Ногооннуур сумын ахлах сургуулиуд дээр ажиллан, зөвлөгөө өгч харилцан үр бүтээлтэй ажиллаа. Мониторингийн үеэр хамтран ажиллаж харилцан туршлага солилцсон бүх багш нартаа баярлалаа.

Photo

Photo


PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency