Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-05-22

ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААНЫ МОНИТОРИНГ (ДАРХАН-УУЛ АЙМАГ)

2012 оны 05 дугаар сарын 1-нээс 4-ны хооронд Хичээлийн судалгааны хэрэгжилт, багшлах арга зүйгээ сайжруулж буй явц, байдлыг мэдэхээр Дархан-Уул аймгийн 4 сургуульд "Багшлах арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх" төслийн мэргэжилтнүүд болон Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёлын газрын 3 мэргэжилтнээс бүрдсэн баг Хичээлийн судалгааны мониторинг хийлээ.

Төслийн I шатны загвар аймаг болох Сэлэнгэ аймаг нь Хичээлийн судалгаагаар багшлах арга зүйгээ сайжруулах талаар баялаг туршлагатай билээ. Тиймээс энэхүү мониторингийн бас нэгэн зорилго нь Сэлэнгэ аймгийн хичээлийн талаар суралцсан зүйлс, туршлагыг Дархан уул аймагт хуваалцах, 2 аймгийн хооронд Хичээлийн судалгааны хамтын ажиллагааны сүлжээг бий болгох байсан юм.

9 дүгээр сургууль дээр мониторингийн баг Хүн байгаль, Хүн-Орчин, Хими, Математикийн хичээлүүдэд ажиглалт хийсэн. Багшлах арга зүйгээ сайжруулан Хичээлийн судалгааны арга зүйд суралцаж эхэлж байгаа хэдий ч, хичээлүүдийн чанар, сайн тал нь төслийн загвар сургуулиудынхтай бараг адилхан байсан. Багш нар хоорондоо их идэвхитэй хамтран ажиллаж байсан ба гэхдээ хичээл нь өөр өөр багш нарын бэлтгэсэн хэд хэдэн хэсгүүдээс бүрдсэн байснаас хичээлийн зорилго нь тодорхойгүй болсон.

19 дүгээр сургууль дээр явагдсан химийн хичээлд багш нар туршилтуудыг идэвхитэй оруулсан байсан нь ажиглагдсан. Орхон сумын сургуулийн хүн байгаль хичээлд тал газарт, уулын бэлд, мөн уулын оройд температурыг хэмжих зэрэг олон туршилтуудыг оруулсан байсан. Хүн-Орчины хичээлээр, суралцагчид сургуулийн гадаа талбайд мод тарих ажлыг хийсэн. Од цогцолбор сургуулийн хичээл мөн сонирхолтой болж байв. Багш суралцагчдыг давсны уусмалыг амтлахыг зөвшөөрч, үүгээрээ далайн ус нь уухад тохиромжгүй байдгийг ойлгуулахыг зорьсон. Хэрвээ багш нар суралцагчдын хийж буй зүйлд нь, эргэцүүлэн бодоход нь хангалттай цаг өгч, тэдэнд бодох боломжийг илүү олговол эдгээр хичээлүүд нилээд сайжрах болно.

Төслийн багаас төслийн мэргэжилтнүүдийн мониторинг хийж буй энэхүү ажлыг багшлах арга зүйгээ сайжруулах талаархи ойлголтыг нь гүнзгийрүүлэх боломж болгон ашиглахыг хүссэн учраас Хичээлийн судалгаа хийсний дараа эдгээр сургуулиудад төслийн мэргэжилтнүүд Кёзай кенкю-ийн талаар лекц уншиж байлаа.

Дархан-Уул аймаг нь Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж Хичээлийн судалгааны талаар агуулга бүхий "1000 багшийн сургалт"-ыг хэрэгжүүлж эхлээд байна. Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газар багшлахуйн арга зүйг сайжруулах ажлаа үргэлжлүүлэхээр ихээхэн урам зоригтой ажиллаж байна.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency