Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-05-22

Хичээлийн судалгааны мониторинг (Хэнтий аймаг)

Дорнод аймаг болон Мэргэжлийн багийн хамтарсан 7 гишүүн Хэнтий аймаг дахь "Хичээлийн судалгаа"-ны хэрэгжилттэй танилцах зорилгоор 2012 оны 5 сарын 6-12 өдрүүдэд ажиллаа. Энэ хугацаанд аймгийн төвийн 4, сумын 2 сургууль дээр зохион байггуулсан 20 судалгаат хичээлтэй танилцав. Багш нарын ихэнхи нь хичээлийн судалгааны талаар үндсэн ойлголттой байгаа нь сайшаалтай байлаа, гэхдээ зарим нэг ойлголтууд тухайлбал, бэлтгэл судалгааг хамтран хийх, хүүхдээ судлах, ажиглах ур чадвараа дээшлүүлэх, шүүмжлэгчийн бус байр сууринаас хандах, төлөвлөлтийг нарийн хийх, үүнд самбарын төлөвлөлтийг оруулах зэрэгт анхаарах.

Сургууль бүр дээр хичээлийн судалгаа нь харилцан адилгүй түвшинд зохион байгуулагдаж байна, зарим сургууль судалгааны баг зохион байгуулан тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Тухайлбал Мөрөн сумын сургууль (17 багш, 200 орчим сурагчтай) хичээлийн судалгааг нэг жилийн өмнөөс хэрэгжүүлэн өөрсдийн санаачлагаар БСГ-ийн мэргэжилтэнг урьж сургалт аван нийт багш нарын арга зүйг жигд хөгжүүлж байгаа нь бусад сургуульд үлгэр дууриал болохоор байлаа.

Багшийн арга зүйг хөгжүүлэхэд тухайн багш нарын санаачлага, идэвхи зүтгэл онцгой үүрэгтэйн дээр БСГ болон сургуулийн удирдлагын ойлголт, дэмжлэг, зохион байгуулалт чухал билээ. БСГ-ын мэргэжилтэн нь сургуулиудаар очин багш нартай хамтран хичээлийн судалгааг хийж туршилт хийх арга зүйд дагуулан сургаж байгаа нь үнэхээр сайшаалтай байлаа. Тухайлбал ХанХэнтий цогцолбор сургуулийн физикийн залуу багш нь мэргэжилтэнээс зөвлөлгөө аван технологийн багш болон сурагчидтай хамтран гарын доорхи материал ашиглан "салхин сэнс" болон "генератор" хийсэн нь бусад багш нарт үлгэр дууриал болохуйц сайхан жишээ байв.

Батноров сумын сургууль нь 2010 оны шилдэг менежменттэй 20 сургуулийн нэг болж байсан нь зохион байгуулж буй үйл ажиллагаанаас харагдаж байв. Математикийн хичээл заасан багш нь сурагчдын сонирхлыг татсан маш үр дүнтэй хичээл заасан нь нийт багш нарт сургалт болохуйц сайн хичээл боллоо.

Мониторингийн багийн гишүүд өөрсдийн санал, зөвлөлгөө өгөн, туршлагаа хуваалцсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо, хамгийн гол нь Зүүн бүсийн багш нарын арга зүйг хөгжүүлэх Дорнод – Хэнтий аймгуудын хамтран ажиллах, туршлага солилцох "гүүр" тавигдлаа. Та бүхэнд амжилт хүсье.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency