Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-06-30

Сургуулийн удирдлагуудад зориулсан сургалт Японд зохион байгуулагдав

PhotoНийслэл Токио, Оота дүүргийн харъяа Минэмачи бага сургуулийн захирал, сургалтын менежерийн хамт (ар тал нь Кавасаки хот, Мусашикосүги)

Японы Токио хот болон Канагава, Нагано мужид төслийн I, II шатны загвар аймгийн БСГ-ын мэргэжилтэн, загвар сургуулиудийн удирдлагуудад зориулсан сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн сургалтын зорилго нь 1) Япон багш нарын арга зүйгээс суралцах 2) Японы сургуулиудын өөрийн сургууль дээрээ хэрхэн багш нарынхаа багшлах ур чадвар, арга зүйг сайжруулж байгаатай нь, сургууль дээрээ зохион байгуулж байгаа хичээлийн судалгааны хэрэгжилттэй нь танилцах, суралцах явдал байлаа.

Бага, дунд, ахлах улсын сургууль, Токио Гакугэй Их сургуулийн харъяа бага, дунд сургууль нийлсэн 9 сургуулиар зочилж сургууль дээр хичээлийн судалгаа зохион байгуулах менежменттэй нь танилцав. Мөн хичээлд ажиглалт хийж багш, хүүхдүүдийн байдалтай танилцан нээлттэй судалгааны өдөрлөгт оролцлоо.

Сургуульд зочлохоос гадна самбар төлөвлөлт, математик, байгалийн ухааны судлагдаууны хичээлийн бэлтгэл судалгаа, JICA байгууллагаас бусад орнуудын боловсролын салбарт хэрэгжүүлж буй төслийн тухай танилцуулга лекц сонслоо.

Нагано мужийн бага сургууль, дунд сургуулиар зочилсноос гадна "Нагано мужийн багшийн нэгдсэн төв "- өөр зочилж багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоотой танилцлаа. Мөн Японы эртний сургуулиудын нэг болох Мацүмото хотын Эртний Кайчи сургууль музейд айлын нярай хүүхэд үүрсэн хүүхдүүд [1]сургуульд сурч буй фото зураг, бичсэн зохион бичлэгийг ихэд сонирхон үзэв.

Хөтөлбөрийн дагуу сургалт явагдаж дууссаны дараа оролцогчид аймаг, нийслэл тус бүрээр сурсан мэдсэн зүйлээ нутагтаа очоод хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсрууллаа. Төлөвлөгөөнд самбар төлөлвлөлт, самбар ашиглалтыг сайжруулах, сургуулийн зорилго, зорилтыг оновчтой тодорхойлох , бага сургуулиудад ном уншлагын цагтай болох, хичээлээр дамжуулан хүүхдийг амьдрах ухаанд сургах зэргийг тодорхой тусгасан байлаа. Мөн 8 сард болох багш нарын бага хурлын үеэр Япон дахь сургалтын үр дүнгээ нийт багш нарт түгээн дэлгэрүүлэх илтгэл тавих төлөвлөгөөтэй байв. Сургалтын үр дүн зөвхөн оролцогчдоор хязгаарлагдахгүй сургууль цаашилбал аймаг, дүүргийн хэмжээнд түгэн дэлгэрч багшийн арга зүй сайжран улам амжилттай ажиллахыг хүсье.

Жич

  • [1] Мэйжигийн үед хүүхэд асрагч хүүхдүүд сургуульд явах боломжгүй байсан тул тэдэнд зориулсан анги нээж байжээ.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency