Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-07-05

2012 оны 6 сар: "Хичээлийн судалгааны хэрэгжилтийн нэгдсэн зөвлөгөөн"-ийг зохион байгуулав

2012 оны 6 сарын 3, 4-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо төслийн загвар аймаг, дүүрэг болон бусад аймаг, дүүргийн төлөөллийг оролцуулан "Хичээлийн судалгааны хэрэгжилтийн нэгдсэн зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнд төслийн загвар аймаг, дүүргийн болон бусад аймаг, дүүргийн БСГ-ын мэргэжилтэн, загвар сургуулиудын багш удирдлагаас бүрдсэн 100 гаруй оролцогч юм. Уг зөвлөгөөнийг дараахи 3 зорилгоор зохион байгуулсан. Үүнд,

  1. 2011-2012 оны хичээлийн жилд төслийн загвар аймаг, дүүргийн загвар сургуулиудад зохион байгуулсан "Хичээлийн судалгаа"-ны хэрэгжилтийн үр дүн, сургамж, саналаа солилцох.
  2. Төслийн загвар аймаг, дүүрэг, загвар сургуулийн багийн гишүүд 2012 оны 11 сард зохион байгуулах "Үндэсний хэмжээний сургалт"-ад сургагч багш болох чадвартай болох.
  3. Багшлахуйн арга зүйг сайжруулах зорилготой бүсийн хамтын ажиллагааны сүлжээ буй болгох.

Эхний өдрийн үдээс өмнө төслийн загвар аймаг, дүүргийн оролцогчид тус тусын бүс дэх хичээлийн судалгааны хэрэгжилтийн тухай тайлагнав.

Түүнчлэн, "Сайн хичээл"-ийн бодит жишээнд тулгуурлан илтгэл тавьж, бүх оролцогчид мэдээллээ солилцсон юм.

Үдээс хойш нь оролцогчид судлагдахуунаар хуваагдан, 2 дунд сургууль дээр судалгаат хичээлийн ажиглалтад оролцлоо. "Сэтгэмж" цогцолбор сургууль дээр Физик, Хүн байгаль, Математикийн судалгаат хичээлүүдийг зохион байгуулсан бөгөөд 8-р ангид Физикийн "Гэрлийн хугарал" нэгж сэдвээр сорил туршилттай хичээлийг зохион байгуулсан.

Хүүхдүүд хичээлд идэвхитэй оролцон багшийн асуултад хариулсан сэтгэгдэл төрүүлэхүйц хичээл болж өнгөрсөн юм. Хичээлийн төгсгөлд хүүхдүүд алга ташин багшдаа талархал илэрхийлж байлаа. 97-р сургууль дээр "Хүн байгаль"-ийн судалгаат хичээл явагдаж, хүүхдүүд хичээлдээ анхаарал хандуулан оролцсон. Эдгээр хичээлүүдийг тухайн сургуулиас хичээл заасан багш нар төдийгүй, мэргэжлийн баг болон ЖАЙКА-гийн залуу сайн дурын гишүүд туслан бэлтгэсэн билээ.

Эцэст нь судлагдахуун бүрийн хичээлийн бэлтгэл судалгааны тухай харилцан ярилцсан.

PhotoФизикийн судалгаат хичээлийн ерөнхий байдал

Photo"Хүн Байгаль" судалгаат хичээлийн самбар төлөвлөлт


Хоёр дахь өдрийн үдээс өмнө, ЖАЙКА-гийн зүээс Индонези Улсад хэрэгжүүлж буй "Анхан шатны дунд боловсролын чанарыг дээшлүүлэх төсөл"-тэй туршлага солилцох хөтөлбөрийн талаар талаархи тайлан, энэ оны 3 сард Архангай аймагт зохион байгуулагдсан сургалтын тайлан, төслийн загвар бус аймгууд (Баян-Өлгий, Хэнтий, Дархан-Уул) дахь хичээлийн судалгааны мониторингийн тайлан, Нийслэлийн Боловсролын Газрын тайлан илтгэлүүд явагдсан. Түүний дараа оролцогчид 6 багт хуваагдан ажиллаж, мэргэжлийн багийн сургагч багшийн удирдлагаар өнгөрсөн жилийн 11 сарын сургалтаас хойш бүх аймаг, дүүргүүдэд зохион байгуулсан хичээлийн судалгааны хүндрэл бэрхшээл болон түүнийг шийдвэрлэх арга, төслийн загвар аймаг, дүүргийн баг болон мэргэжлийн багаас ямар дэмжлэг хүсч буй талаар харилцан санал бодлоо солилцсон юм.

Төслийн загвар аймгийн оролцогчид энэ удаагийн зөвлөгөөнд оролцсоноор үндэсний түвшинд сургалт зохион байгуулах бүрэн итгэлтэй болж чадсан болов уу? Загвар бус аймгийн оролцогчид энэ удаагийн зөвлөгөөнөөр ямархуу сэтгэгдэлтэй буцсан бол? Энэ тухай зөвлөгөөний төгсгөлд оролцогчдоос авсан асуулга судалгааны дүнг эдүгээ нэгтгэх ажлыг зохион байгуулж байна.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency