Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-11-29

Индонезитэй туршлага солилцох хөтөлбөр

ЖАЙКА нь 1998 оноос Индонезийн Боловсролын чанарыг дээшлүүлэх, ялангуяа Байгалийн ухааны боловсролыг шинэчлэхийн тулд хичээлийн судалгаа зохион байгуулах, түгээн тэлгэрүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж ирсэн. 2009 оноос "Анхан шатны дунд боловсролын чанарыг дээшлүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Хичээлийн судалгааны туршлага арвин Индонезийн боловсролын өнөөгийн байдал, хичээлийн судалгааны онцлог, туршлага сургамжаас суралцан, цаашид Монгол Улсын хичээлийн судалгааны менежментийг сайжруулах, Монгол дахь хичээлийн судалгааны талаар танилцуулах замаар Мэргэжлийн багийн хүсэл эрмэлзлэлийг дээшлүүлэн чадавхийг нь бэхжүүлэхэд дөхөм үзүүлэх зорилгоор Индонезитэй хичээлийн судалгааны туршлага солилцох хөтөлбөрийг зохион байгууллаа. Хөтөлбөрт БСШУЯ, Боловсролын Хүрээлэн, НБГ, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ аймгуудын БСГ болон МУИС, МУБИС-ийн төлөөлөл оролцлоо.

 

Индонезийн ҮБЯ-нд боловсролыг чанаржуулах, багш нарыг чадваржуулах чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагаа, хичээлийн судалгааны менежмент, хэрэгжилттэй танилцаж, Индонезийн БИС-ийн МБУФ-ийн хичээлийн судалгааны мэргэжлийн багийн гишүүдтэй уулзаж санал солилцсон. Түүнчлэн, баруун Ява мужийн Боловсролын газар , Индонезийн Боловсролын Чанарыг Батламжлах Байгууллага, Сүмэдан аймгийн Боловсролын хэлтэс, Жатинангүр дунд сургуулиар зочлон, хичээлийн судалгааны хэрэгжилтийн бодит байдалтай танилцахын сацуу хичээлийн судалгааг Монголд хэрхэн хэрэгжүүлж буй тухайгаа ч танилцуулж байлаа. Жатинангүр дунд сургууль дээр 8-р ангийн Нийгмийн ухааны хичээлд ажиглагчаар оролцон, хэлэлцүүлгийн явцтай

танилцаж, туршлага судлах бололцоо олдсон юм.

Тус хөтөлбөрөөр дамжуулан мэргэжлийн багаас Монгол улсад хэрэгжиж буй хичээлийн судалгааны явц, зохион байгуулалтын талаар бусад оронд хандаж нэгдсэн мэдээлэл хийх хүсэл эрмэлзэл бий болсоноороо мөн ач холбогдолтой болсон юм. Энэ11 дүгээр сард химийн багийн гишүүн төлөөлөгч, өнөөг хүртэлх дунд сургуулийн багш нартай хийж ирсэн үйл ажиллагааныхаа талаар Хичээлийн судалгааны Олон улсын хуралд (World Association of Lesson Studies: 8th. International Conference) илтгэл тавихаар төлөвлөөд байна.

Photo

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency