Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-11-29

Хичээлийн судалгааны мониторинг

2012 оны 9, 10 дугаар сард загвар сургуулиудын хичээлийн судалгааны хэрэгжилтттэй танилцах, багш арга зүйгээ сайжруулахад нь дэмжин туслах зорилгоор мониторинг хийлээ. Төсөл дуусахад хагас жил гаруйхан үлдсэн энэ хугацаанд төсөл эхэлж байсан үеийнхтэй харьцуулан, (1)Хичээлийн судалгааны чанарт ямар өөрчлөлт гарч байна (2) Хичээлийн чанарт ямар өөрчлөлт гарч байна гэсэн 2 асуудал дээр голлон анхаарч мониторинг хийлээ.

Хичээлийн судалгааны хэрэгжилттэй танилцахад ихээхэн сайжирсан байдал ажиглагдаж байна. Жилд 2-оос дээш удаа хичээлийн судалгаа хийж байгаа судлагдахууны багийн тоо ч нэмэгдсэн байна. (Доорхи хүснэгттэй танилцана уу Мөн удирдлага болон багш нараас "Өдөр тутмын биелэгдэх боломжтой төлөвлөгөө боловсруулж хэвшсэн", "Багш нарын хамтын ажиллагаа сайжирсан" тухай ярьж байлаа.

Graph

Photo

Гэвч нөгөө талаас хичээлийн чанар дээр асуудал байсаар байна.

Хүүхдийг сэтгэн бодуулахын тулд санаа авахуйцаар шулуунаар дүрслэн үзүүлэх, шоо ашиглан эзэлхүүнийг хэмжих хичээл, гарын доорхи материал ашиглан туршилт хийсэн хичээл ч байлаа.

Гэвч , "Үзүүлэх " хичээлд хэт анхаарал тавьж илүүц цаас, өнгийн үзэг хэрэглэн шаардлагагүй тохиолдолд ч бүх зүйлийг ватум цаасан дээр бичүүлэн илтгэл тавиулах зэрэг хэлбэр хөөсөн хичээл явагдаж хүүхдийн дэвтэр дээр юу ч үлдэхгүй үлдэж байгаа хичээл ч цөөнгүй байна.

Хичээлийн чанарыг сайжруулахын тулд багш хүүхдийн сурах үйл ажилллагаанд илүү нарийн мэдрэмжтэй хандах, илүү анхаарал тавих шаардлага гарч ирж байна. Хүүхэд юу сурч , хэрхэн ойлгож байна , эсвэл ойлгоогүй байна уу түүнийг яаж мэдэж тогтоох вэ?

Энэ асуултанд " Хүүхдүүдээс 『Ойлгосон уу?』гэж асуусан 『Ойлгосон』гэдэг хариулт өгсөн тиймээс болж байна" гэж хариулж байгаа багш ч байлаа. Гэвч "Ойлгоогүй " гэж хэлэе гэж бодвол маш их зоригтой хүүхэд хэрэгтэй болно. Төслийн багаас цаашид энэ асуудал дээр анхаарч ажиллах болно.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency