Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-11-29

Төслийн эцсийн шатны үнэлгээний үр дүн

ЖАЙКА байгууллагын зүгээс төслийн хэрэгжилт дуусахаас өмнө төслийн зорилго биелсэн эсэхийг хэрэгцээ, нийцтэй байдал, үр дүнтэй байдал, үр өгөөжтэй байдал, үр нөлөө, тогтвортой байдал гэсэн үзүүлэлтээр үнэлгээ хийлээ.

Тус төслийн эцсийн шатны үнэлгээ судалгааг 10 сарын 1-нээс 18-нд зохион байгуулсан бөгөөд төслийн эцсийн шатны үнэлгээний баг Улаанбаатар хот төдийгүй Булган, Завхан аймгуудад ажиллаж, эдгээр аймгуудын БГ, загвар болон загвар бус сургуулиудиар зочлон ярилцлага авсан юм.

Үнэлгээний эцэст, Монгол Улсын БШУЯ болон мэргэжлийн багийн төлөөлөл оролцсон "Хамтарсан зөвлөлийн хурал" дээр үнэлгээний үр дүнг танилцуулсан. Хэрэгцээ, нийцтэй байдал, үр дүнтэй байдал, үр өгөөжтэй байдал зэрэг нь өндөр үзүүлэлттэй гарсан боловч, төсөл дууссаны дараа багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө тодорхой бус байсан хэмээгээд, тогтвортой байдалд дунд зэрэг гэсэн үнэлгээ өгсөн.

Үнэлгээний багийн зүгээс БШУЯ-нд хандан, цаашид мэргэжлийн багийн гишүүдийг идэвхитэй ашиглах, БГ-ын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, багшлахуйн арга зүйн шинэчлэлд оролцож буй багш нарыг үнэлэх зэрэг үйл ажиллагааг төсөл дууссаны дараа хэрэгжүүлэхийг хүссэн зөвлөмж гаргасан билээ.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency