Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2012-11-29

Загвар бус аймаг дүүрэгт чиглэсэн үйл ажиллагаа

2011 оны 9 сард ЖАЙКА-гийн явцын үнэлгээний багаас тус төслийн зорилгыг хэрэгжүүлэхэд загвар бус аймаг, дүүргийн чадавхийг дээшлүүлэхэд анхаарах, загвар болон загвар бус аймгийн уялдааг сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан билээ. Иймээс тус зөвлөмжийн дагуу загвар аймаг дүүргүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явагдаж байна.

2012 оны 9 дүгээр сард Өвөрхангай, Сүхбаатар аймагт сургалт, нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хичээлийн судалгааны мониторинг зохион байгуулагдсан.

10 дугаар сард Өмнөговь аймагт сургалт, Дундговь, Хөвсгөл аймагт хичээлийн судалгааны мониторинг хийсэн. Үүнээс сургалтын зардлын тухайд БШУЯ-аас төсөв гаргаж аймгуудад ажилласан сургагч багшийн хөлсийг хариуцсан. Мөн Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл аймагт загвар аймгийн багаас очиж ажиллан, зөвлөн тусалснаар загвар аймаг болон загвар бус аймаг хоорондын туршлага солилцох сайхан боломж бүрдсэн билээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хичээлийн судалгааны мониторингийг төслийн баг болон НБГ – тай хамтран хэрэгжүүлж мэргэжилтнүүд нь зөвлөн тусаллаа.

Дээрхи загвар бус аймаг дүүргийн үйл ажиллагаанд боловсролын газрын дэмжлэг, гүйцэтгэх үүрэг роль нь маш чухал юм. Загвар аймаг дүүргийн хичээлийн судалгааг тусган тэдгээрийн туршлагыг нийт Монголын хичээлийн судалгааг хэрэгжүүлэх, арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд авч ашиглах нь зүйтэй билээ.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency