Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2013-01-07

"БАГШЛАХУЙН АРГА ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ" ЗОХИОН БАЙГУУЛАВ

2012 оны 11 сард "Багшлахуйн арга зүйн шинэчлэлийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх бүсчилсэн сургалт"-ыг Нийслэлийн СХД, БЗД болон Завхан, Булган, Сэлэнгэ, Дорнод аймгуудад зохион байгууллаа. Үндэсний хэмжээнд багшлахуйн арга зүйн шинэчлэхэд багш бэлтгэдэг их дээд сургуулиудын үүрэг оролцоо чухал хэмээн үзэж, өнгөрсөн оны нэгэн адил орон нутгийн багш бэлтгэдэг их дээд сургуулиудын төлөөллийг ч уг сургалтад урин оролцуулсан билээ.

Энэхүү сургалтын зорилго нь 4 өдрийн туршид суралцахуйд суурилсан багшлах арга зүйг бүх аймаг, дүүргүүдэд түгээн дэлгэрүүлэх ажлыг гардан гүйцэтгэх сургагч багш нарыг бэлтгэх явдал байсан бөгөөд мэргэжлийн баг болон төслийн загвар аймаг, дүүргийн багийн гишүүд сургагч багшаар ажилласан юм.

Сургалтын эхний өдөр, нийт оролцогчдод суралцахуйд суурилсан багшлах арга зүй болон бусад улс орон дахь багшлахуйн арга зүйн шинэчлэлийн талаар танилцуулах зорилго бүхий (Япон болон Индонезийн сургалтад оролцсон багш нарын тайлан) лекцийг зохион байгуулсан. Түүнчлэн, төслийн загвар сургуулиуд дээр зохион байгуулагдаж буй хичээлийн судалгаа болон мониторингийн үр дүнгийн талаар тайлагнасан. Хоёр дахь өдрөөс эхлэн оролцогчид 8 судлагдахууны багт хуваагдан ажилласан ба өмнөх жилийнхээс илүү засан сайжруулсан сургалтын модулийг ашиглан хичээлийн бэлтгэл судалгааны талаархи ойлголтоо гүнзгийрүүлж, дараа өдрийнхөө судалгаат хичээлийн бэлтгэл, хичээл ажиглалт хэлэлцүүлгийн зорилго, зохион байгуулах аргачлал зэргээ тодорхойлсон юм. Гурав дахь өдөр, судлагдахуун бүрээр судалгаат хичээл, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Сургалтын сүүлийн өдөр оролцогчид байгууллага орон нутгийн багаараа хуваагдан ажиллаж, дадлага ажил болон судалгаат хичээлээр дамжуулан сурч мэдсэн зүйл, тулгамдсан асуудлаа бусадтайгаа хуваалцан, цаашид байгууллага орон нутгийнхаа хэмжээнд багшлахуйн арга зүйн шинэчлэлийг хэрхэн түгээн дэлгэрүүлэх вэ гэсэн асуудлаар үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан.

Төслийн багийн гишүүд өдөр бүр мониторингийн асуулга судалгаа авч, сургалтын талаархи оролцогчдын сэтгэл ханамж болон сурч мэдсэн зүйлийг тандан, өдөр бүрийн сургагч багш нарын багийн хурлын үед дараа өдрийнхөө үйл ажиллагаанд тусгаж ажиллахыг санал болгон зөвлөж байлаа.

Бидний аливаа сургалтыг БСГ, мөн сургалтын байраар хангасан сургуулийн захирал, сургалтын менежер, багш нар болон бусад олон хүмүүсийн халуунаар дэмжин ажиллаж ирсэн бөгөөд энэхүү 4 өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдаж дууссан юм.

Photo

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency