Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2013-01-07

ДАРХАН-УУЛ АЙМАГТ БАГШЛАХУЙН АРГА ЗҮЙГ ШИНЭЧЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

PhotoБага, дунд сургуулийн багш нар болон ЕБС-ийн удирдлага 130 орчим хүн оролцлоо

12 сарын 3-нд Дархан-Уул аймгийн БСГ-ын мэргэжилтэн, ЕБС-ийн удирдлага багш нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа. Дархан-Уул аймаг боловсролд ихээхэн анхаарал тавьж байгаа бөгөөд 2011-2016 онуудад бие даан аймгийнхаа хэмжээнд "1000 багш хөгжлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөр нь нийт багш нартаа өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ багшлах арга зүйг эзэмшүүлэх явдлыг зорилго болгон тавьж, сургуулийн удирдлага, 15 хүртэлх жил ажилласан болон 15-аас дээш жил ажилласан багш нар гэсэн байдлаар хуваан сургалтаа зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд БСГ-ын зүгээс ЖАЙКА-гийн төслийн багт хүсэлт гаргасны дагуу энэ удаагийн сургалтыг зохион байгуулсан билээ.

Уг сургалтаар оролцогчдын хичээлийн судалгаа, хичээлийн бэлтгэл судалгааны талаархи ойлголтыг гүнзгийрүүлсний зэрэгцээ Японы бага сургуулийн нэг өдрийн үйл ажиллагааны талаар ч танилцуулсан. Видео бичлэг үзэнгээ, хүүхдүүд сургуульдаа ирэхээс тарах хүртэлх үйл явц, өдрийн хоол болон хичээлийн тарсны дараахи үйл ажиллагаа, түүнчлэн үзүүлэн таниулга, нийт сурагчдын цуглаан хийж буй байдал зэргийг танилцуулж, эдгээрээс Монголын сургуулиуд санаа авч болохуйц зүйл байгаа эсэхийг оролцогчдоор бодуулсан.

Үдээс хойш Японы сургуулийн удирдлагад зориулсан сургалтад ашигладаг тохиолдлын судалгааны материал ашиглан дадлага ажил хийсэн. Сургуулийн захирал өөрийн бодлого чиглэлээ багш нартаа хэрхэн дамжуулж, тухайн сургуулийн сургалтын зорилгоо хэрхэн биелүүлэх талаар оролцогчид захирлын байр сууринаас харилцан ярилцах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

Мөн, Нийслэл Улаанбаатар дахь төслийн загвар сургууль болох 12-р сургуулийн захирал болон 45-р сургуулийн сургалтын менежер нар ч хамтран оролцож, тус бүр сургууль дээрээ багшлахуйн арга зүйг хэрхэн шинэчлэж буй тухай танилцуулсан. 12-р сургуулийн захирал өөрийн оролцсон Япон дахь сургалтаас сурч мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэн, эхний цагийн хичээлийн өмнө ном уншлага зохион байгуулж байгаа тухай, хүүхдүүд ангийн даргын үүрэгт ажлыг ээлжээр хийн, анги танхимын цэвэрлэгээг өөрсдөө хийдэг болсон зэрэг сургуулийнхаа өөрчлөлт шинэчлэлийн талаар тайлагнав. 45-р сургуулийн сургалтын менежер сургуулийнхаа хичээлийн судалгааны арга туршлага, хичээлийн ажиглалт болон хэлэлцүүлэг хийх аргын талаар тодорхой жишээ ашиглан танилцуулсан.

Энэ удаагийн сургалтыг зохион байгуулсан явдал нь Дархан-Уул аймагт хэрэгжиж буй багшийн хөгжлийн хөтөлбөрт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency