Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2013-03-23

Бага ангийн математикийн хичээлийн
2 дахь удаагийн хэлэлцүүлэг сургалт

2013 оны 3 дугаар сарын 23 Бямба гариг, залуу сайн дурын гишүүн Нишиүчи Кэй БГД-ийн Сэтгэмж цогцолбор сургууль, Ийжима Жюн ичи 20-р дунд сургууль, Яманака Аяака Говьсүмбэр аймгийн БСГ нар 2 дахь удаагийн бага ангийн математикийн хичээлийн хэлэлцүүлэг сургалтыг удирдан явууллаа. Харин оролцогчдын хувьд Боловсролын хүрээлэнгээс 2 мэргэжилтэн, нийслэлийн сургуулиудын сургалтын менежер болон багш нарын төлөөлөл18, Орхон аймагт ажиллаж буй залуу сайн дурын гишүүн Хорикава Юки нарын 21 төлөөлөгч оролцлоо.

Энэ удаагийн хэлэлцүүлэг сургалтаар дараах 2 зүйлийг ойлгож авахыг хүсч байна.

  1. Залгамж холбоотой байх
    Японд бага сургуулийн 2 дугаар ангид үржүүлэх хүрд зааж байгаа аргаар 2 оронтой тооноос их тоог, эсвэл аравтын бутархай, энгийн бутархайг ч заах боломжтой байна. Хөтөлбөр болон сурах бичиг боловсруулах тухайд өмнөх хичээлийн жил, өмнөх бүлэг сэдвээр олж авсан мэдлэг, чадварыг үндэслэн дараагийн хичээлийн жил эсвэл бүлэг сэдвийг суралцах боломжтойгоор боловсруулах нь чухал байна.
  2. Хүүхдэд хэрэгцээг нь мэдрүүлсэн байх
    0-ийн хүрдийг заах аргыг харьцуулж үзье. Монголын сурах бичгийг үзээд хүүхэд " Хоосон таваг дээр байгаа юмыг нэмэх " хэрэгцээг мэдрэх үү? Энэ бодлогыг сонирхож бодох уу гэж бодогдсон.Японы сурах бичигт хүүхдэд тоог 0- ээр үржүүлэх хэрэгцээг гарган ирж оруулсан байдаг.

Photo

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency