Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2013-02-25

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ (БМДИ) БОЛОН МЭРГЭЖЛИЙН БАГ, ТӨСЛИЙН БАГИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт (БМДИ) нь 2012 оны 9 сард үндэсний хэмжээнд багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах мэргэжлийн байгууллага болон байгуулагдсан. (Уг нь социализмын үед багшийн мэргэжил дээшлүүлэх ийм байгууллага байсан боловч, зах зээлийн нийгэмд шилжсэн 1991 оноос хойш татан буугдсан.) Энэ удаа шинээр байгуулагдсан БМДИ нь, тус төсөл дууссаны дараа төслийн үйл ажиллагаа, үр дүнг цаашид үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр болсон билээ.

Үүнтэй холбогдуулан 2013 оны 1 сарын 10-нд БМДИ, мэргэжлийн баг болон төслийн багууд цаашид төслийн зорилго, үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэн тогтвортой байдлыг ханган хамтарч ажиллах чиглэлээр санал солилцох 3 талт уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтад БМДИ-ийн захирал, дэд захирал, сургалтын албаны дарга нар болон мэргэжлийн багийн гишүүд ахлагч нар, төслийн багийн гишүүд оролцсон.

Уг уулзалтаар, БМДИ-ийн зүгээс байгууллагынхаа чиг үүрэг болон 2013 онд хийгдэх үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулга хийв. Нөгөө талаас, мэргэжлийн багийн гишүүд баг бүрэлдэхүүнийхээ талаар болон төслийн хүрээнд хуримтлуусан туршлагаасаа танилцуулан, цаашид БМДИ-тэй хамтарч ажиллах боломжийн талаар хэд хэдэн санал дэвшүүлсэн юм.

Энэхүү уулзалтын дүнд мэргэжлийн багийн гишүүд дараахи чиглэлээр БМДИ-тэй хамтран ажиллах тухай дүгнэлтийг гаргалаа. Үүнд,

  1. Сургалтад сургагч багшаар ажиллах
  2. Хичээлийн судалгааны мониторингт оролцох
  3. Багшлахуйн арга зүйн судалгаа хийх
  4. Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, оролцох
  5. Материал боловсруулах (гарын авлага, зөвлөмж, цахим хэрэглэгдэхүүн г.м)

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency