2013-04-11
2013 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр, Нишиүчи Кэй (БГД-ийн Сэтгэмж ЦС), Ийжима Жюн-ичи (20-р дунд сургууль), Яманака Аяака (Говьсүмбэр аймгийн БСГ) нарын Японы залуу сайн дурын гишүүд хамтран гурав дахь удаагийн бага ангийн математикийн хичээлийн хэлэлцүүлэг сургалтыг амжилттай удирдан явууллаа. Уг хэлэлцүүлэг сургалтад Боловсролын хүрээлэнгийн 2 мэргэжилтэн, Нийслэлийн боловсролын газрын 1 мэргэжилтэн, ЕБС-иудын сургалтын менежер болон багш нарын төлөөлөл болох 18 хүн, нийт 21 хүн оролцсон юм.
Өмнөх хэлэлцүүлэг сургалтын үеэр Японы бага сургуулийн 2-р ангид үржихийн хүрд заадаг аргаар 2 оронтой тооноос их тооны үржвэр, мөн аравтын бутархай, энгийн бутархайн үржвэрийг ч заах боломжтой тухай танилцуулж байсан. Киррикюлим болон сурах бичиг боловсруулахад, өмнөх хичээлийн жил, эсвэл өмнөх нэгж хичээлээр олж авсан мэдлэг, чадвартаа тулгуурлан сурагчид дараагийн хичээлийн жил, эсвэл дараагийн нэгж хичээлээс суралцах боломжтой байдлаар боловсруулахын чухлыг оролцогчид ойлгож авсан билээ.
Энэ удаагийн хэлэлцүүлэг сургалтыг “2 оронтой тоог 1 оронтой тоогоор үржүүлэх, бүтэн арвыг 1 оронтой тоогоор үржүүлэх” зэрэг агуулгын жишээн дээр дараахи зорилгоор зохион байгуулсан.