Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2013-04-21

Завхан аймгийн загвар сургуулиудад хичээлийн судалгааны мониторинг хийлээ:
( Шилүүстэй сумын сургууль, Завханмандал сумын сургууль, Тосонцэнгэл сумын 1-р сургууль )

2013 оны 4 сарын 16-наас 4 сарын 21-ний өдрүүдэд Завхан аймгийн загвар сургуулиудад мэргэжлийн баг, Завхан аймгийн Боловсрол Соёлын Газар, төслийн баг нь хичээлийн судалгааны мониторинг хийлээ. Энэ удаагийн мониторинг нь 2011 оны 3 сар, 9 сар, 2012 оны 3 сар, 9 сард зохион байгуулагдсан мониторингтой нийлээд 5 дах удаагийнх болж байгаа юм.

Шилүүстэй сумын сургууль, Завханмандал сумын сургууль, Тосонцэнгэл сумын 1-р сургуульд хими, хүн байгаль, хүн орчин, төсөлт ажлын судалгаат хичээл явагдлаа. Сумын сургууль тус бүрийн судалгаат хичээл, хэлэлцүүлэг дээр ажигласан зүйл, захирал болон сургалтын менежер, багш, хүүхэдтэй ярилцсан ярилцлагыг үндэслэн сургууль бүрийн байдлыг танилцуулъя.

1.Шилүүстэй сумын сургууль

  1. Хичээлийн судалгааг явуулж байгаа байдал
    Хичээлийн бэлтгэл, хичээлийн ажиглалт, хэлэлцүүлгийг тодорхой хэмжээнд хийж чаддаг болсон байв. Хичээлийн ажиглалтаа багшийн үйл ажиллагааг голчолж анхаарах хандлагатай байгаа бөгөөд хүүхдийн хариу үйлдлийг тэр бүр харахгүй байгаа явдлыг цаашид анхаарах хэрэгтэй. Мөн хичээлийг боловсруулахад ашиглах материал тэр бүр олдохгүй байгаа нь асуудал болж байна. Гэвч, төслийн 1-р шатанд боловсруулсан багшид зориулсан гарын авлагыг ахин ашиглах боломжтой болов уу.
    Хэлэлцүүлэгт тухайн судалгаат хичээлийн “Сайн тал”, “ Муу тал”-ийг цаасан дээр буулгаж, түүнийгээ дараагийн хичээлдээ ашигладаг гэж байсан.
  2. Төслийн загвар сургууль болсноос хойшхи 3 жилийн хугацаанд гарсан өөрчлөлт  Хэлэлцүүлгийн санал солилцох үйл нь судалгаат хичээлийг заасан багшийг буруутгаж байгаа явдал биш гэдгийг ойлгуулахад их хугацаа шаардлаа. Судалгаат хичээл нь хүүхдүүд өөрийн биеэр хийх үйл ажиллагаа ихтэй учир, баяртай байдаг. Энэ нь багш нарын хичээлийн судалгаанд хандах сөрөг хандлагыг зөөллөж өгсөн.
    Олон бүлэгтэй ангийн хувьд хичээлийн судалгааг явуулахад хялбар байдаг. Нэг ангид орсон хичээлээ хэлэлцэж, сайжруулсны үндсэн дээр тухайн хичээлээ өөр ангид өөрсдийн хэлэлцсэн санаагаа тусган зохион байгуулж, түүнийгээ зөв байсан уу буруу байсан уу гэдгийг шалгаж чадна гэсэн үг юм. Дунд ангийн хувьд мэргэжлийн багш олонтой судлагдахууны багш нар бие биенээсээ суралцан хөгжиж чаддаг. Харин ганц мэргэжлийн багштай судлагдахууны хувьд өөр мэргэжлийн багшаас зөвөлгөө авах боломжгүй учир заах аргазүй нь сайжрахад хүндрэл учирч байна.
  3. Цаашид хичээлийн судалгааг хэрэгжүүлэх явцад тулгарах бэрхшээл
    Захирал дурьдахдаа, хичээлийн судалгааны бэлтгэл, зохион байгуулалтанд бичиг хэргийн мөнгө нилээд зарцуулагддаг гэж байв. Энэ тухайд мониторингоор явсан гишүүд маань “ Хэвлэж гаргасан зүйлийг самбарт ихээр наахгүйгээр, самбар төлөвлалтөө сайн хийх юм бол хүүхдийн суралцахуйг хөгжүүлэх хичээлийг явуулах боломжтой. Мөн бичиг хэргийн зардлаа ч хэмнэж чадна” гэж зөвлөсөн.

2.Завханмандал сумын сургууль

  1. Хичээлийн судалгааг явуулж байгаа байдал
    Хичээлийн бэлтгэл, хичээлийн ажиглалт, хэлэлцүүлгийг тодорхой түвшинд хийдэг болсон байв. Хүүхдийн хариу үйлдэл, ойлголтонд анхааралаа хандуулахгүйгээр төлөвлөсний дагуу л хичээлээ үргэжлүүлэх хандлагатай байгааг цаашид анхаарах хэрэгтэй.
    Судлагдахуун тус бүрд жилд 2 удаа судалгаат хичээлийг зохион байгуулж байгаа. Нэг судлагдахуунд 5 багштай баг бүрдүүлж, заах аргын нэгдлийн үйл ажиллагаа нь долоо хоног бүрийн лхагва гарагт явагддаг. Багын болон дундын багш нар нь хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг. Сургалтын менежер нь боловсролын стандарт, кириклюмийн агуулгыг багшид аль болохоор хэлж өгдөг.
    Өнгөрсөг жил хүртэл Завханы Боловсрол Соёлын Газараас бичиг хэргийн зардал гэж жилд 500000 төгрөг, төслөөс 300000 төгрөг өгч байсан нь том дэмжлэг болж байсан.
  2. Төслийн загвар сургууль болсноос хойшхи 3 жилийн хугацаанд гарсан өөрчлөлт Тус сургуулийн удирдлага “ Төсөл хэрэгжиж эхлэх үед багш нар ийм шаргуу хичээлийн судалгааг хийнэ гэж төсөөлөөгүй бөгөөд энэ хүртэл хөгжинө ч гэж бодоогүй ” гэж ярьж байлаа. Багын багш нарын хөгжсөн байдал ажиглагдаж байгаагын хажуугаар багш цөөнтэй дундын багш нарт мэргэжлийн зөвөлгөө өгөх хүн байхгүй тулгамдаж байна.
  3. Цаашид хичээлийн судалгааг хэрэгжүүлэх явцад тулгарах бэрхшээл Тус сургуульд интернэт холбогдоогүй, шуудан байхгүй, сумаас гадуур холбоо барихдаа зөвхөн утас ашигладаг тул арга зүйн тухай мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг. Сурах бичиг ч агуулгын хувьд асуудалтай учир үнэн зөв мэдлэг олоход хэцүү байна.

3.Тосонцэнгэл сумын 1-р сургууль

  1. Хичээлийн судалгааг явуулж байгаа байдал
    Хичээлийн бэлтгэлийг маш сайн хийж байгаа боловч тэрхүү үр дүнгээ хичээлдээ ашиглаж чадахгүй байна. Бага ангийн багш нар мөн адил хичээлийн бэлтгэл судалгааг хийж байгаа ч шинжлэх ухааны алдаатай ойлголттой байгаа нь ажиглагдаж байлаа. Хичээлийн ажиглалтаа багшийн үйл ажиллагааг голчолж анхаарч хүүхдийн хариу үйлдлийг тэр бүр харахгүй байгаа хандлагатай байлаа. Нөгөө талаас хэлэлцүүлгийн хувьд тодорхой зорилго тавьж хэлэлцэж байсан.
    Багш нар мэргэжил тус бүрээрээ үйл ажиллагаагаа явуулж, судлагдахуун бүрээр жилд 2-оос дээш удаа судалгаат хичээл явуулдаг. Бага ангийн багш нарыг хамтарч ажиллах цаг гаргахын тулд үдээс өмнө юмуу үдээс хойш нь хичээлээ явуулах замаар зохицуулдаг. Сургалтын менежер нь хэн хүнээс түрүүнд хичээлийн ажиглалт болон хэлэлцүүлэгт оролцдог. Төслийн 8 судлагдахуунаас бусад хичээл дээр ч улиралдаа 1 орчим удаа хичээлийн судалгааг хийдэг.
  2. Төслийн загвар сургууль болсноос хойшхи 3 жилийн хугацаанд гарсан өөрчлөлт
    Багш хичээлийн судалгааг маш сайн хийж байгаа боловч хөтөлбрийн дагуу л хичээлээ явуулах гээд хүүхдийг ихэнхдээ ажиглахгүй байв. Гэхдээ хэлэлцүүлэг хийх бүрдээ зорилгоо тодорхойлон хэлэлцүүлгээ явуулж, хөтөлбөрийг сайжруулах цаг гаргаж байгаа нь үр дүнтэй байлаа. Судлагдахуун тус бүрд судалгааны үр дүнг танилцуулах хурал зохион байгуулахын хажуугаар багшид гарсан өөрчлөлтийг нэгтгэдэг.
    Мөн Тосонцэнгэл сум төвтэй бүсийн сургалтыг зохион байгуулдаг бөгөөд өмнөх сургалтын үр дүнг дараах сургалтанд хэрэгжүүлэхийг зорьдог.
  3. Цаашид хичээлийн судалгааг хэрэгжүүлэх явцад тулгарах бэрхшээл
    Хичээлийн судалгааг хийж байгаа багш нарыг ямар байдлаар урамшуулах нь асуудал болж байна. Судалгаат хичээлийг заах боломж ховор учир хичээл заасан багшид урамшуулал олгодоггүй. Түүний оронд хичээлийн судалгаанд оролцсон багш нарт бага зэргийн урамшуулал олгодог. Төслийн 8 судлагдахуунаас бусад судлагдахууны багш нарын оролцоог сайжруулах явдал нь цаашдын асуудал болж байна.
    Мөн жилд 1695000 орчим төгрөгний бичиг баримтны зардал хэрэгтэй болдог бөгөөд тэрхүү зардлыг олох нь хэцүү байдаг.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency