Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2013-04-21

Завхан аймгийн загвар сургуулиудад хичээлийн судалгааны мониторинг хийлээ.
(Физик, Математик бага, Математик дунд, Мэдээлэл зүй)

2013 оны 4 сарын 16-наас 4 сарын 21-ний өдрүүдэд Завхан аймгийн загвар сургуулиудад мэргэжлийн баг, Завхан аймгийн Боловсрол Соёлын Газар, төслийн баг хичээлийн судалгааны мониторинг хийлээ. Энэ удаагийн мониторинг нь 2011 оны 3 сар, 9 сар, 2012 оны 3 сар, 9 сард зохион байгуулагдсан мониторингтой нийлээд 5 дах удаагийнх болж байгаа юм.

Чандмань-Эрдэнэ цогцолбор сургууль, Сонгино сумын сургууль, Баянтэс сумын сургуулиудад физик, математик бага, математик дунд, мэдээлэлзүйн судалгаат хичээлийг зохион байгуулагдлаа. Өөрийн сэтгэлд хоногшон үлдсэн судалгаат хичээл болон цаашид анхаарах асуудлын талаар танилцуулъя.

Чандмань-Эрдэнэ цогцолбор сургууль нь Улиастай хотын бусад сургуулийн багш нартай хамтарч хичээлийн судалгааг хийдэг. Багш нарын тоо цөөн тул сургууль болгон хичээл тус бүрдээ ижил тооны мэргэжлийн багштай байх бололцоо бага байдаг. Иймд олон сургуулийн багш нар хамтарч ажилласанаар хичээлийн бэлтгэл судалгаа хийх, хэлэлцүүлэг дээр мэргэжлийн үүднээс хэлэлцэх боломж бүрдсэн юм. Тус сургуулийн үйл ажиллагаа нь зөвхөн сургуульдаа биш Завхан аймгийн хэмжээнд хувь нэмэр болохуйц байсан.

Photo

"Өнцөг" сэдэвт 3-р ангийн математикийн хичээлийн судалгаат хичээлийг үзлээ. Эргэн тойронд байгаа зүйлээсээ тэгш өнцөг, хурц өнцөг, мохоо өнцөг, дэлгэмэл өнцгийг хайн нэрлэх, цагний урт богино зүүнээс үүсэх өнцгийг нэрлэх гэх мэт үйл ажиллагааг явуулсан нь бага насны хүүхдэд ойр, сонирхол татахуйц хичээл болж чадсан юм. Мөн хичээлийн төгсгөлд хүүхдүүдийн бүтээсэн өнцөг нь ямар төрөлд орохыг нь хэлүүлж хүүхэд нэг бүрийн ойлголтыг шалгасан.


Photo

Гэвч хүүхдүүдийн 1/3 орчим нь тэгш болон хурц өнцгийн ялгааг ойлгоогүй байсан нь анзаарагдсан юм. ( Улаанбаатар хотын загвар сургуульд ч адилхан нэгж хичээлийн судалгаат хичээлд дээрхитэй адил зүйл ажиглагдаж байсан ) Тэгш өнцөгтийг 2-р ангидаа 1 удаа үздэг ч ахин 3-р ангидаа “Өнцөг”-ийн тухай үзэхдээ сайн ойлголтыг өгөх хэрэгтэй. Хүрээ нь өнцөггүй цаасны хэсгийг зураг дээрх шиг 4 нуглаж тэгш өнцөг бүтээж түүнийгээ ширээний өнцөг гэх мэт эргэн тойрондох зүйлдээ тулгаж үзэх үйл ажиллагаа ч хүүхдийн тэгш өнцөгний тухай ойлголтыг гүнзгийрүүлж өгдөг.

Мэдээлэл зүйн хичээл нь 9-р ангийн “Үүрэн холбооны технологи”-ийг сэдэв болгосон байсан. Холбооны технологийн хөгжлийн хандлага нь “Үе(Generation)”-р илэрхийлэгддэг гэдгийг тайлбарласны дараа баг тус бүрт тарааж өгсөн холбооны төхөөрөмжийг хүүхдүүдээр ажиглуулах, интернэт ашиглан тэдгээрийн онцлог шинжийг мэдэж авах, аль хөгжлийн үе шатад хамаарагдах төхөөрөмж болохыг таамаглаж түүнийгээ илтгэсэн.

" Гар утсыг хэрхэн хэрэглэдэг" , " Өдөрт хэдэн цаг хэрэглэдэг " талаар хичээл орохын өмнө сурагчдаас авсан анкетын дүнг хичээлийн сүүл хэсэгт танилцуулсан. Анкетаас үзэхэд гар утсыг тоглоом тоглоход хамгийн их ашигладаг бөгөөд түүн дот роо өдөрт 10 цагаас ч илүү хэрэглэдэг хүүхэд байдгийг мэдэж авсан. Энэ нөхцөл байдлыг харгалзасны үндсэн дээр хүүхдүүд гар утасны зөв хэрэглээний талаар санаагаа бичих даалгаврыг хийсэн. 40 минутын хичээлд ихэдсэн агуулга төлөвлөгдсөн учир үйл ажиллагаа нэг бүрт хүүхэд хангалттай цаг зарцуулж чадаагүй нь харамсалтай. Гэвч хүүхдүүдийн гар утасны хэрэглээний байдлын талаар анкет авч, тэндээсээ зөв зохистой хэрэглээг хүүхдүүдээр бодууллсан нь маш зөв өрнөл болж чадсан.

Сонгино сумын сургуульд Нөмрөг, Цэцэн-Уул гэх мэт 4 сумдын сургуулийн удирдлага, багш нар ирж судалгаат хичээлийн байдалтай танилцлаа. Тус сургууль нь самбар төлөвлөлт болон хүүхдийн дэвтэрт тэмдэглэгээний зааварт анхаарлаа түлхүү хандуулан сургуульд суурилсан хичээлийн судалгааг хэрэгжүүлж байв. Сургуулийн захирал, сургалтын менежер нь багшийн арга зүйг сайжруулах тал дээр дэмжлэг туслалцаа үзүүлдэг сэтгэгдэл төрсөн.

Photo

Дундын математик нь 7-р ангид “ Гурвалжныг байгуулах” сэдвийн дор явагдсан. Хичээлийн эхэнд багш сурагчдад цаас тараан өгч, дурын хэлбэртэй гурвалжин дүрсийг байгуулах даалгавар өгсөн. Түүнтэйгээ яг ижил гурвалжинг дэвтэртээ буулгах явдал нь хичээлийн агуулга байсан. Хүүхдүүд эхлээд шугам ашиглан 3 талыг хэмжин гурвалжингаа зурж үзсэн. Түүний дараагаар гортиг ашиглан гурвалжин зурах арга байдгийг багш хэлж, нэг бүрчлэн зурах аргыг тайлбарлаж өөрөө ч самбарын гортиг ашиглан хүүхдүүдтэй адил дарааллаар зурж үзүүлсэн.

Photo

Дараа нь баг тус бүрт олон жижиг гурвалжингаас бүрдсэн гурвалжинг тарааж өгч, хүүхэд бүр нэг нэг жижиг гурвалжинг өнгийн цаасаар бүтээж, тэдгээрийгээ нийлүүлэн багшийн тарааж өгсөнтэй адил гурвалжинг бүтээсэн.

Хамгийн сүүлд нь 4 багийн бүтээсэн гурвалжинг самбарт наахад гурвалжин нэг бүр ахиад нэг том гурвалжны хэсэг болж, “ Өнөөдрийн хичээлээр хүүхэд нэг бүрийн оролцоотойгоор ийм том гурвалжин хийж чадлаа” гээд хичээлээ дуусгасан.

Гортиг ашиглан зурах аргыг шат дараалалтайгаар тайлбарлан өгсөн учир ойлгоход маш хялбар байлаа. Гэвч, хүүхдүүдийн дунд гортиг ашиглаж дадаагүй учир зурахад хүндрэлтэй байгаа хүүхэд олон байлаа. Хүүхдүүд хаана алдаж байгааг анхааралтай анзаарах хэрэгтэй байв.

Баянтэс сумын сургууль нь Улиастайгаас (аймгийн төв) 300 километр алслагдсан бөгөөд цас ихтэй үед тус сургуульд айлчлахад хүндрэлтэй байдаг. Иймд энэ удаагийн мониторинг нь 3 дах удаагийнх болж байгаа бөгөөд Завхан аймгийн бусад загвар сургуулиас цөөн билээ. Тус сургуулийн дунд ангийн бүх судлагдахууны багш нар нь хичээлийн судалгааг хийх хүсэл эрмэлзлэл их байсан нь ажиглагдсан. Нөгөө талаас сургууль даяараа арга зүйгээ сайжруулахын зорилго болгоогүй учир цаашид багш нэг бүрийн хичээл зүтгэлийг сургуульд суурилсан хичээлийн судалгаа болгон өргөжүүлнэ гэж найдаж байна.

Photo

Физикийн хичээл нь 9-р ангид " Энерги "-ийг сэдэв болгон судалгаат хичээл явууллаа. Хичээлийн эхэнд олон төрлийн энерги байдаг гэдгийг үзээд энэ хичээл дээр потенциал энергийг авч " потенциал энергийг хэрхэн хэрхэн мэдэх" , " потенциал энерги нь юунаас хамаарах "-ийг хүүхдүүдээр таамаглалуулсан. Хоёрдох асуултанд хүүхдүүд " Өргөсөн биетийн масснаас хамаарна" , " Өргөсөн өндрөөс хамаарна" гэсэн санааг гарсан.


Photo

Хүүхдүүдийн таамаглалыг бататгахын тулд муруй ховилоор (цахилгаан утасны гаднах хаалтыг эргүүлж бэлдсэн) шаариг өнхрүүлж ховил дотор хийсэн фламастр нь шааригийн нөлөөгөөр шилжсэн зайг хэмжих туршилтыг хүүхдүүдээр хийлгэсэн. Эхлээд туршилтыг шаариг өнхрүүлэх өндрөө 3 сантиметр, 6 сантиметр, 9 сантиметр үед туршиж, дараагийн туршилтаар шаариг нь 1, 2, 3 ширхэг байх үед гэсэн байдлаар нөхцлийг өөрчлөн туршин, үр дүнгээ графикаар үзүүлж харьцуулсан.

Энэ хичээлийн тухай заавал дурдахгүй нэг зүйл бол сурагчид таамаглал дэвшүүлж түүнийгээ шалгахын тулд туршилт хийсэн явдал байлаа. Олон судалгаат хичээлд туршилт хийгддэг болсон боловч сурагч багшийн тарааж өгсөн зааврын дагуу л гүйцэтгэж, сурагчдад бодох боломж олгох байтугай юуны тулд туршилт хийж байгаа нь ойлгомжгүй хичээлүүд цөөнгүй. Энэ хичээл нь туршилт явуулах дараалын хувьд бусад хичээлд үлгэр болохуйц байлаа.

Аль ч сургуулийн хувьд 2012 оны 9 сард хийсэн мониторингоос хойш арга зүйг сайжруулах үйлд үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөсөн нь мэдрэгдэж байлаа. Нийт сургуульд нийтлэг ажиглагдах асуудал нь дараах 2 зүйл байна.

PhotoЯпоны туршилт явуулах дарааллыг үзүүлсэн самбар төлөвлөлттийн жишээ

(1) Хичээлийн бэлтгэл судалгааг ойр зүйлээрээ дамжуулан хйих хэрэгцээ, шаардлага: Заах гэж буй хичээлийн агуулгаа хүүхдүүдэд хүргэхдээ сонгож буй материал нь хамгийн тохиромжтой байна уу гэдгийг сайн нягтлах шаардлагатай. 4-р ангийн математикийн “ бутархай тоо ”-г жишээ болгон авч үзье.

  • Хүүхдүүдээр дүрсийг 3 хэсэг, 5 хэсэг хуваалгах явдал байдаг. Сондгой тоогоор тэнцүү хуваах нь хэцүү бөгөөд тэрхүү үйл ажиллагааг хүүхдүүд хийх хэрэгтэй эсэхийг нягтлахгүй бол болохгүй.
  • Бутархай тооны 4 үйлдлийн бодолтыг 5-р ангиас эхлээд үзэхийг бодолцсоны үндсэн дээр үнэхээр 4-р ангид дүрсийг тэнцүү хуваах замаар бутархай тооны ойлголтыг өгөх нь зөв үү гэдгийг нягтлах шаардлагатай.
  • Тооны сонголт ч гэсэн чухал. Бутархай тооны ухагдахууныг тайлбарлахад 1/2 , 1/3-ийн аль нь тохиромжтойг ч мөн адил няглах шаардлагатай.
  • Эдгээр хичээлийн бэлтгэл судалгаанд сурах бичиг, зөвлөмж, ном болон интернэт дахь материалиуд хэрэг болох нь мэдээж ба мөн хүүхдийн бодлыг судлах, ойр орчныхоо байгалийн үзэгдэл, нийгэмд болж буй хүчин зүйлс гэх мэтийг ажиглах явдал нь мөн маш чухал юм.

    (2) Хүүхдийн суралцахуйг ойлгох нь чухал:Хүүхдийн байдлыг зөвхөн хараад суралцахуйг нь ойлгож чадахгүй. Жишээ нь, хүүхдүүдээр суралцах явцад гарсан сэтгэгдэл (ойлгосон зүйл, яагаад гэж бодогдсон зүйл, өөрийн санаа болон найзынхаа санааг харьцуулаад бодсон зүйл гэх мэт ) –ийг бичүүлэх нь ч хүүхдийн суралцахуйг ойлгох 1 арга юм. Анги доторхи суудлын хуваарийн хүснэгтийг ашиглаад өдөр бүр хүүхэд нэг бүр дээр ажиглагдсан зүйлээ тэмдэглэж явах гэсэн арга ч бас бий.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency