Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2013-05-03

Хичээлийн судалгааны семинар зохион байгуулав

Photo

2013 оны 5 сарын 1-3-нд БШУЯ-ны 4 мэргэжилтэн, Боловсролын хүрээлэнгийн 10 судлаач болон БМДИ-ийн 21 арга зүйчид зориулсан “Хичээлийн судалгаа”-ны семинарыг зохион байгууллаа. Энэхүү семинарыг “Тус төсөлд ашигласан хичээл ажиглалтын хуудсыг цаашид өргөнөөр ашиглах нь зүйтэй” гэсэн 2012 оны 9 сард хэрэгжсэн төслийн эцсийн шатны үнэлгээний багаас өгсөн зөвлөмжид үндэслэн зохион байгуулсан болно.

Монголын талтай ярилцах явцад тодорхой нэг хичээл ажиглалтын хуудсыг хатуу баримтлах гэж ойлгохоос илүүтэй, судалгаат хичээлийнхээ зорилго зорилтод нийцүүлэн уян хатан байдлаар өөрчлөх нь зүйтэй юм гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд ажиглалтын хуудсыг танилцуулах төдий бус, хичээл ажиглах нүд чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн семинар зохион байгуулахаар тогтсон билээ.

Семинарын эхний өдөр сургагч багш уг семинарын үеэр судалгаат хичээл заах багштай хамтран судалгаат хичээлийн бэлтгэлийг хийсэн. Хоёр дахь өдөр, төслийн эхний шатны загвар сургуулиар ажилласан 45-р сургуулийн хамт олны туршлага сургамж, уг судалгаат хичээлтэй холбоотой нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөр, хичээлийн бэлтгэл судалгаагаа хэрхэн хийсэн тухайгаа танилцуулав. Мөн, ажиглалтын хуудас ашиглан хичээл ажиглах үүргээ тодорхой болгосны дараа судалгаат хичээлд ажиглалт хийн, хичээлийн дараахи хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Семинарын гурав дахь өдөр, сургагч багш хичээлийн судалгааны талаар лекц уншин, оролцогчид өмнөх өдрийнхөө судалгаат хичээлийн хөтөлбөрийг сайжруулах дадлага ажил хийсэн. Эцэст нь сургалтын модуль зэрэг төслийн эцсийн бүтээгдэхүүнийг цаашид хэрхэн ашиглах тухай харилцан ярилцсанаар энэ удаагийн семинарын үйл ажиллагааг өндөрлүүлсэн юм.

Боловсролын хүрээлэнгийн оролцогчид Японы хичээлийн судалгааны видео бичлэг үзэх зэргээр энэхүү семинарт урьдчилан бэлтгэсэн байна. БМДИ-ийн оролцогчдын хувьд, сургалт болон мониторинг зэрэг төслийн үйл ажиллагаанд оролцох байдлаар хичээлийн судалгааны тухай ойлголтоо гүнзгийрүүлсэн. Энэ удаагийн семинараар дамжуулан оролцогчид хичээлийн судалгааны талаархи хандлага, сонирхлоо улам бүр дээшлүүлж чадсан юм.

Монголд хичээлийн судалгааны тухай 2006 онд танилцуулсан. Анх багшид зориулсан зөвлөмж боловсруулах зорилгоор хийж эхэлсэн хичээлийн судалгааг төслийн хоёр дахь шатанд багшлахуйн арга зүйн шинэчлэлийн арга хэрэгсэл болгон ашиглах болсон билээ. 6 жилийн үйл ажиллагааны үр дүнг 1 өдөр хагасын хугацаанд сурч өөрийн болгоно гэдэг боломжгүй зүйл. Мөн, арга зүйн шинэчлэлд “Бүрэн төгс болох” гэсэн ойлголт байдаггүй. Цаашид БШУЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ-ийн мэргэжилтэн, судлаач, арга зүйчид та бүхэн өөрсдийн судалгаа шинжилгээгээ тасралтгүй үргэлжлүүлэн, ЕБС-ийн багш нартай хамтаар суралцахыг хүсье.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency