Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2013-06-25

5 дах удаагийн математикийн хэлэлцүүлэг сургалтын тайлан

Photo

2013 оны 6-р сарын 13-ны өдөр Багшийн Хөгжлийн Ордонд 5 дах удаагийн математикийн хэлэлцүүлэг сургалт зохион байгуулагдлаа. Энэхүү сургалт нь БШУЯ , Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын (ЖАЙКА) хамтран хэрэгжүүлж буй " Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл"-ийн хүрээний сүүлийн хэлэлцүүлэг сургалт болж өнгөрлөө. Гэсэн хэдий ч багш нар сайн дураараа тус үйл ажиллагааг үргэлжлүүлэх тухай ярилцан, 11-р сарын улиралын амралтаар 6 дах удаагийн хэлэлцүүлэг сургалтыг, 2014 оны 1-р сарын улиралын амралтаар 7 дах удаагийн хэлэлцүүлэг сургалтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөлөө.

1. Япон дах сургалтын үр дүнг хуваалцлаа

Түвшинжаргал ( Боловсролын Хүрээлэн ) нь, 5-р сарын 20-ноос 5-р сарын 31 хүртэл БШУЯ , Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын (ЖАЙКА) хамтран хэрэгжүүлж буй " Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл" хүрээнд зохион байгуулагдсан Япон дахь сургалтанд оролцож, Японы боловсролын тогтолцооны тухай лекцд сууж , холбогдох байгуулагуудтай танилцлаа. Тус сургалтанаас олж авсан Японы боловсролын тогтолцооны тухай мэдээллийг бусад оролцогчиддоо танилцууллаа.

2. Лекц: Хичээлийн материал ( Кёозай ) -ыг сонгох арга

Багш сурагчдад ойлгуулахын тулд үсэг , үгээр тайлбарлах, бодит бие болон гараар хийсэн материал , проектор гэх мэтийг ашигласан дижитал материалыг ашигладаг. Эдгээр материалыг ашигласанаар хүүхдүүдийн сэтгэлд тодоор хоногшин үлдэж , зөвхөн үгээр ойлгуулахад хэцүү зүйлийг ойлгуулах боломжтой болдог. Гэвч , зарим материал хүүхдүүдийг удаан төвлөрүүлэхээргүй , буруу ойлголт төрүүлэх тохиолдол байдаг тул үүнийг анхаарах хэрэгэй.

Энэ удаагийн лекцэд 5-р ангийн математикийн давсны уусмалтай холбоотой 2 бодлогыг жишээ болгон авч , ямар үед зураг , ямар үед бодит зүйл ашиглан тайлбарлах нь үр дүнтэй вэ гэдгийг тайлбарласан.

Материалаа сонгохдоо юун түрүүнд тэрхүү материалаараа дамжуулан юуг ойлгуулж дамжуулах гэж байгаа зорилгоо тодорхойлох шаардлагатай. Мөн хүүхдийн байдлыг мэдсэн байх нь чухал.

3. Дадлага ажил

Хичээлийн материал сонгох аргын талаар лекцийн дараа " Баганан графикийг зурах аргыг сурах " мөн " Дугуй графикийг бичих аргыг сурах "-ийг зорилт болгосон хичээлийг заахдаа ямар мэдээллийг ашиглах нь тохиромжтой вэ , ямар диаграмын төрлийг сонгох нь тохиромжтой вэ гэдгийг эргэцүүлэн бодсон дадлага ажлыг хийсэн.

4. Цаашидын хэлэлцүүлэг сургалтын талаар

БШУЯ , Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын (ЖАЙКА) хамтран хэрэгжүүлж буй " Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл" нь 2013 оны 8-р сарын сүүлээр дуусна. Гэвч тэрнээс хойшид ч гэсэн багш нарын сайн дурын санаачлагад үндэслэсэн хэлэлцүүлэг сургалтыг үргэлжлүүлье гэсэн оролцогчидийн хүсэл гарсан учир доорхи өдрүүдэд оролцох сонирхолтой нь цуглах болсон юм.

6 дах удаагийн хэлэлцүүлэг сургалт: 1-р улирал 2-р улиралын хоорондын улиралын амралт ( 11 сарын үед ) Байршил: 1-р сургууль

7 дах удаагийн хэлэлцүүлэг сургалт: 2-р улирал 3-р улирал хоорондын улиралын амралт ( 1 сарын үед ) Байршил: 5-р сургууль

*Хэрэв танд 1-5 дахь удаагийн хэлэлцүүлэг сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол дараах БМДИ-ийн вебсайтаас үзнэ үү.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency