Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн танилцуулга

Төслийн нэр

Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл (хоёр дахь шат)

Хэрэгжих улс

Монгол

Төсөл хэрэгжих газар

Улаанбаатар хот, Завхан аймаг, Булган аймаг

Төсөл хэрэгжих санамж бичиг дээр гарын үсэг зурсан өдөр

2009/12/08

Төсөл хэрэгжих хугацаа

2010/03/01 – 2013/08/31

Төсөл хэрэгжүүлэх байгууллага

Боловсрол Шинжлэх Ухааны Яам

Төслийн танилцуулга

Монгол улс нь цээжлэх аргад тулгуурласан заах аргаар хичээлийг явуулж ирсэн нь Боловсролын салбарын тулгамдаж буй асуудлын нэг бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Монгол улсын засгийн газар нь Хүүхдийн чөлөөт сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж асуудлыг бие даан шийдвэрлэх чадамжтай "Хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүй"-г нэвтрүүлсэн шинэ боловсролын стандартыг 2005 оны 9 сард боловсруулсан. Гэвч шинэ стандартын агуулга нь хэтэрхий академик хандлагатай байсан учир сургуулийн багш нарт ойлгоход төвөгтэй болон уламжлалт цээжлүүлэх аргаар заалгаж хичээллэж ирсэн учир арга зүйгээ өөрчлөхөд хүндрэлтэй асуудлууд байсан.

Дээрх хүчин зүйлүүд дээр үндэслэн "ЖАЙКА" Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага нь Суралцагчдийн суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил төслийг хэрэгжүүлж, Шинэ Боловсролын стандартын агуулгыг нэвтрүүлсэн Багш нарт зориулсан зөвлөмж (8хичээл 1) , Зөвлөмж боловсруулсан үйл явцыг тэмдэглэсэн "Зөвлөмж боловсруулах гарын авлага", нэгж болон ээлжит хичээлийн арга зүйг сайжруулахад дэмжлэг болох "Хичээлд мониторинг хийх зөвлөмж"-ийг боловсруулан гаргасан. Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам нь эдгээр зөвлөмжийг өндрөөр үнэлэн, үндэсний хэмжээнд нэвтрүүлэхийг зорин Сайдын тушаал гарган бүх сургуульд тараасан билээ. Улмаар цаашид багш нар шинэ арга зүйг ойлгож, бодитоор хэрэгжүүлэн ашигладаг болгохын тулд тодорхой нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байгаа учир энэ төслийн хүрээнд шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх гол хүмүүс болох аймаг дүүргийн Боловсрол соёлын газрын арга зүйч, аймаг дүүргийн удирдах ажилтан, багш нарын чадавхийг сайжруулан нэмэгдүүлж (үр дүн 1) , аймаг дүүргийн Боловсрол соёлын газраас хэрэгжүүлдэг сургалтанд шинэ арга зүйн мэдээллийг нэвтрүүлэн багш нарт шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх бүтцийг сайжруулан бэхжүүлэхийг (Төслийн зорилго) зорьж байна. Бүх аймгийн холбогдох хүмүүсийн чадавхийг дээшлүүлэх сургалт хэрэгжүүлэхээс өмнө Төслийн загвар аймаг дүүрэгт сургалт хийн туршиж түүний үр дүнг сургалтын матөриалд тусгана (үр дүн 3). Мөн шинэ арга зүйг багш нар бодитоор хэргжүүлж чаддаг болохын тулд арга зүйн талаарх сургалтаар зогсохгүй өдөр тутмын хичээлийг сайжруулах нь ч бас чухал учраас Монголын Боловсролын нөхцөлд тохируулсан Хичээлийн судалгааны загварыг бий болгон шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх арга зам болгон ашиглана (үр дүн2). Мөн Багш бэлтгэдэг сургуулиудад танилцуулах болон Хичээлийн судалгааг тогтворжуулан хэргэжүүлэхийн тулд судалгааны үйл ажиллагаа болон бодлогын түвшинд тавих зөвлөмж зэргийг ашиглан шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх орчинг сайжруулахыг зорино (үр дүн4).

Тэргүүлэх зорилт

Загвар болон бусад аймагт шинэ арга зүй нь хэрэглэгдэнэ.

Төслийн зорилго

Шинэ арга зүйг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх бүтэц, тогтолцоог бэхжүүлнэ.

Үр дүн

  • 0. Үндэсний түвшингийн төсөл хэрэгжүүлэх баг байгуулагдана.
  • 1. Бүх аймаг/дүүргийн арга зүйг түгээн дэлгэрүүлэх багийн ур чадвар нь дээшилнэ.
  • 2. Загвар аймаг/дүүрэгт "Хичээлийн судалгааны загвар" (Lesson Study Model) шинээр боловсруулагдана.
  • 3. Загвар аймаг / дүүргийн Шинэ арга зүйг бодитоор хэрэглэх ур чадвар ньдээшилэн сайжирна.
  • 4. Шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх болон дадал заншил болгон хэрэглэх тогтолцоо, орчин нь сайжран шинэчлэгдэнэ.

Үйл ажиллагаа

1-1-1.Үндсэн баг нь Загвар аймаг/дүүргийн сургалт хэрэгжүүлэх багт явуулах сургалтын паккэжиг (training package) боловсруулна.
1-1-2.Үндсэн баг нь үйл ажиллагаа 2-3 болон 3-3 дээр хэрэгжүүлсэн мониторингийн үр дүнд үндэслэн сургалтын паккэжиг шинэчилнэ.
1-1-3.Үндсэн баг нь бүх аймаг/дүүргийн сургалт хэрэгжүүлэх багт, үйл ажиллагаа 1-1-2 –н хүрээнд шинэчилсэн паккэжиг ашиглан сургалтыг хэрэгжүүлнэ.
1-1-4.Үндсэн баг нь бүх аймаг дүүргийн сургалт хэрэгжүүлэх багт хандан, хэрэгцээ шаардлаганаас нь хамааран мэргэжилийн заавар зөвлөгөөг өгнө.
1-2-1.Загвар аймаг/дүүргийн анхан шатны төлөв байдлийн судалгаа (baseline )-г явуулна.
1-2-2.Үндсэн баг нь загвар аймаг дүүргийн Загвар сургуулийг сонгоно.
1-2-3.Загвар аймаг дүүрэг нь аймаг дүүрэгт сургалт хэрэгжүүлэх багийн гишүүдийг сонгоно.
1-2-4.Үндсэн баг нь загвар аймаг дүүргийн сургалт хэрэгжүүлэх багт зориулан сургалтыг хэрэгжүүлнэ.
2-1."Загвар аймаг/дүүргийн сургалт хэрэгжүүлэх баг" нь Загвар аймаг болон дүүрэгт "Хичээлийн судалгаа" -г хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан батлана.
2-2."Загвар аймаг/дүүргийн сургалт хэрэгжүүлэх баг" нь үйл ажиллагаа 2-1 төлөвлөгөөний дагуу, Загвар сургууль дээр "Хичээлийн судалгаа" -г хэрэгжүүлнэ.
2-3."Үндсэн баг" нь загвар сургуулийн "Хичээлийн судалгаа" -д мониторинг хийж, заавар зөвлөгөө өгнө.
2-4.Загвар сургууль нь "Үндсэн баг" -н заавар зөвлөгөө болон мониторингийн үр дүнг дараагийн ээлжит "Хичээлийн судалгаанд" тусгана.
3-1."Загвар аймаг/дүүргийн сургалт хэрэгжүүлэх баг" нь, загвар сургуулийн "Хичээлийн судалгаа" -ны ажиглалтыг багтаасан, сургуулийн удирдах ажилтан болон багш нарт зориулсан сургалтын төлөвлөгөөг боловсруулан батлана.
3-2."Загвар аймаг/дүүргийн сургалт хэрэгжүүлэх баг" нь үйл ажиллагаа 3-1 –н сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтыг хэрэгжүүлнэ.
3-3."Үндсэн баг" нь үйл ажиллагаа 3-2 –н сургалтанд мониторинг хийж, Загвар аймаг/дүүргийн сургалт хэрэгжүүлэх багт заавар зөвлөгөө өгнө.
3-4.Загвар аймаг/дүүргийн сургалт хэрэгжүүлэх баг нь "Үндсэн баг" -н заавар зөвлөгөө болон мониторингийн үр дүнг дараагийн ээлжит сургалтандаа тусган ажиллана.
4-1."Үндсэн баг" нь үйл ажиллагаа 1-1-2–н үйл ажиллагаагаар өөрчлөн шинэчилсэн сургалтын паккэжи (training package) –г Улсын болон хувийн багш бэлтгэдэг их сургуулиудад танилцуулна.
4-2."Үндсэн баг" нь Япон болон өөр орны "Хичээлийн судалгаа" -ны талаар хийсэн судалгаа болон үйл ажиллагаа 2-2-н хүрээнд хэрэгжих мониторингийн үр дүнд анализ хийнэ.
4-3."Үндсэн баг" нь БСШУЯ –д хандан сургуулийн түвшинд "Хичээлийн судалгаа" -г дадал заншил болгон хэрэглэхэд зориулсан бодлогын чанартай зөвлөгөөг өгнө.
4-4.Боловсролын хүрээлэн нь Улсын хэмжээний "Ур чадварын тэмцээн" ний шалгуур үзүүлэлтэд "Хүүхдийн хөгжлийг дэмжсэн арга зүйг хэрэглэсэн эсэх" гэсэн зүйл заалтыг нэмэн оруулна.

Япон талын хөрөнгө оруулалт

  1. Мэргэжилтэн томилох
  2. Япон дахь сургалт: 13-20 хүн (жилд 1удаа 14 хоног)
  3. Шаардлагатай тоног төхөөрөмж
  4. Сургалтын зардал (Үндсэн багийн төслийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжэх сургалтын зардал)
  5. Төслийн үндсэн багийн мониторингийн зардал (Загвар аймаг дүүрэгт     хэрэгжих сургалт болон загвар сургуулийн хичээлийн судалгааны мониторингийн зардал)
  6. Бусад хэрэгцээтэй зардал

Монгол талын хөрөнгө оруулалт

  1. Монгол талын ажиллах баг болон өрөө танхимаар хангах (БСШУЯ)
  2. Сургалтын зардал (Япон талаас гаргах боломжгүй зардал)
  3. Мониторингийн зардал (Япон талаас гаргах боломжгүй зардал)
  4. Өдөр тутмын үйл ажиллагааны зардал
  5. Бусад хэрэгцээтэй зардал
Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл (хоёр дахь шат)strong

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency