Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

ТАНИЛЦУУЛГА

Монгол улс Дэлхийн Худалдааны Байгууллагад (WTO) 1997 онд элсэн орсноос хойш гадаадын шууд ба шууд бус хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлийн хууль журмуудад олонтаа өөрчлөлт оруулсан. Эдгээр хуульд худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр тухайлсан заалтууд орсон хэдий ч бизнесийн асуудлуудыг шийдвэрлэх бүтэц тогтолцоо, мэдээллийн болон дүрэм журмын тодорхой байдал, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, мэдээлэл цуглуулах чадамж болон гадаад зах зээлийг өргөжүүлэх зэрэг асуудлууд хараахан бүрэн гүйцэд шийдлээ олоогүй байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын гүйцэтгэдэг үүргийн давхардмал байдал, тэдгээрийг зохицуулах зохицуулалт дутагдалтай байгаа нь анхаарал тавих ёстой зайлшгүй асуудлын нэг болж байгаа юм.

Иймд Монголын Засгийн Газар Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “Жайка”-н тусламжтайгаар төрийн болон хувийн хэвшлийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, тэр дундаа хөрөнгө оруулалтыг дэмжих үйлчилгээнд гүйцэтгэх судалгаа, зохицуулалтын үүргийг нэмэгдүүлэх, хувийн cекторт чиглэсэн хөрөнгө оруулалтын үйлчилгээг сайжруулах зорилгоор “Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2010 оны 11-р сард эхлүүлсэн.

Төсөл эхэлснээс хойш Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар (ГХОГ) болон Гадаад Харилцааны Яам, Сангийн Яам, Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо болон бусад бизнесийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд төслийн баг цаашид эдгээр байгууллагуудтай хамтран ажиллах юм.

Төслийн эхний жилд явагдах гол үйл ажиллагаанаас дурдвал:

  • Холбогдох байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаанд хийх үнэлгээ
  • Хамтрагч байгууллагуудын зүгээс төслийн удирдлага, оролцоонд өгөх ач холбогдлыг нэмэгдүүлэх
  • Хувийн секторын үзэл бодлыг сонсч үйл ажиллагаанд тусгах
  • Хөрөнгө оруулалтын бодлогын хамрах хүрээ (PFI) аргачлалын дагуу хөрөнгө оруулалтын бодлого үйл ажиллагааны өнөөгийн байдлыг үнэлэх судалгаа явуулах
  • ГХОГ-ын 4 хэлтсийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны түвшинг үнэлэх семинар зохион байгуулах
  • Тус байгууллагын мэдээллийн технологи болон мэдээллийн баазын тогтолцоонд анализ хийх

Энэхүү төсөл нь 2013 он хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжих ба төслийн эцсийн үр дүнд Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, ГХОГ ын гүйцэтгэх үүргийг судалсны үндсэн дээр түүнийг хэрхэн сайжруулах талаар санал боловсруулахын зэрэгцээ тус газрын үзүүлж буй хөрөнгө оруулалтын үйлчилгээний ажлын төлөвлөгөөг сайжруулах зорилготой.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency