Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл
Монгол Улс
2015 оны 04 дүгээр сарын 10
а. Оношилгоо, хөгжлийн дэмжлэгийн загвар болох туршилтын аймаг/дүүрэг: Нийслэлийн Баянгол дүүрэг (БГД) болон Хөвсгөл аймаг
б. Боловсрол сургалтын загвар болох туршилтын сургууль: Оюуны бэрхшээлтэй хүүхэд хүлээн авдаг 4 тусгай сургууль болон 10 ердийн сургууль (Үүнээс, Нийслэлд 8 сургууль, Хөвсгөл аймагт 2 сургууль)
2015 оны 08 дугаар сарын 01-нээс 2019 оны 07 дугаар сарын 31
а. БСШУСЯ-ын Боловсролын бодлогын газар (Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал хариуцсан) (Хуучин нэрээр БСШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газар)
б. ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газар (Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгоо, хөгжлийн дэмжлэгийн асуудал хариуцсан) (ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар)
в. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хөгжлийн дэмжлэг, боловсролын асуудлууд хариуцсан төрийн байгууллагын ажилтнууд
г. "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс" (ХНХЯ)
д. Туршилтын дүүргийн (Баянгол дүүрэг) Боловсролын хэлтэс, туршилтын аймгийн (Хөвсгөл аймаг) Боловсрол, соёл, урлагийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хөгжлийн дэмжлэг, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
Монгол Улсын БСШУЯ-ны (Одоогийн БСШУСЯ) статистикаас үзэхэд, 2013-2014 оны хичээлийн жилд бага, дунд боловсролд хамрагдсан нийт 497,022 хүүхдээс 16,197 нь хөгжлийн ямар нэг бэрхшээлтэй [1] байсан ба эдгээр хүүхдүүд нь Нийслэлийн тусгай сургуулиуд [2], эсвэл ЕБС-д суралцаж байна. Сургуульд хамрагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн албан ёсны тоо гараагүй ч, 2004 онд хийгдсэн судалгаагаар 7-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 6,713 хүүхдийн 2,920 (43% орчим) нь "Сургуульд огт сурч байгаагүй" гэжээ [3].
Тус байгууллагын 2013 онд зохион байгуулсан "Монгол Улсын тусгай хэрэгцээт боловсролын тухай мэдээлэл цуглуулах тандалт судалгаа"-ны дүнгээс үзвэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд дараахь асуудлууд тулгамдаж байна. Үүнд,
Боловсролын хүртээмжтэй холбоотой тулгамдсан асуудлууд:
Боловсролын чанартай холбоотой тулгамдсан асуудлууд:
Монгол Улсын Засгийн газар эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд адил тэгш боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байна. Боловсролын хүртээмжийг сайжруулахтай холбогдуулан 2014 оны 06 дугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссыг ХАХНХЯ-ны (Одоогийн ХНХЯ) харъяанд байгуулсан бөгөөд уг комисс эдүгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн янз бүрийн хөгжлийн үнэлгээний хэрэглэгдэхүүн, хөгжлийн дэмжлэгийн төлөвлөгөө боловсруулах гарын авлага боловсруулж байна. Боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр тусгай сургуулиудын хичээлийн цагийн тоог тогтоон, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн боловсруулснаас гадна МУБИС дээр энэ салбарын багш бэлтгэх 1 жилийн ангийг нээсэн байна.
Эдгээр нөхцөл байдалд үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн дэмжлэг, боловсролыг улам бүр сайжруулах зорилгоор 2015 оны 08 дугаар сараас эхлэн "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийг хэрэгжүүлж байна.
Эрхэм зорилго
Хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд хэрэгцээндээ тохирсон хөгжлийн дэмжлэг болон боловсролын үйлчилгээг хүртэнэ.
Төслийн зорилго
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгоо, хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгоно.
1-1 | Туршилтын аймаг/дүүргийг сонгоно. |
---|---|
1-2 | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээний хэрэглэгдэхүүн, хөгжлийн дэмжлэгийг сайжруулна. |
1-3 | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс болон туршилтын аймаг/дүүргийн Салбар комиссын гишүүдэд зориулсан хөгжлийн үнэлгээ, хөгжлийн дэмжлэгийн сургалтыг зохион байгуулна. |
1-4 | Туршилтын аймаг/дүүргийн Салбар комисс нь хөгжлийн үнэлгээ, хөгжлийн дэмжлэгийн үйл ажиллагааг зохион байгуулна. (Асран хамгаалагчдад чиглэсэн ухуулга сурталчилгаа ч зохион байгуулна.) |
1-5 | 1-4 дэх үйл ажиллагааг засан сайжруулна. |
1-6 | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын үйл ажиллагаанаас гадна сургуулийн өмнөх насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, эмчилгээ-сургалтыг зохион байгуулах боломжийн талаар судална. |
1-7 | Холбогдох байгууллагууд дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэг бүрийн мэдээллийг нэгтгэн хянах механизмыг судална. |
2-1 | Туршилтын сургуулиудыг сонгоно. |
---|---|
2-2 | Мэргэжил арга зүйн багийг байгуулна. |
2-3 | Мэргэжил арга зүйн баг нь уламжлалт хөгжлийн үнэлгээний хэрэглэгдэхүүн болон ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгоно. |
2-4 | Мэргэжил арга зүйн баг болон туршилтын сургуулийн багш нар засан сайжруулсан хэрэглэгдэхүүнийг ашиглан чанарын өндөр түвшинд хичээл явуулахад чиглэсэн сургалтыг зохион байгуулна. |
2-5 | Туршилтын сургуулийн багш нар нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах бөгөөд уг төлөвлөгөөнийхөө дагуу хичээлээ төлөвлөн зохион байгуулна. |
2-6 | 2-5 дахь үйл ажиллагааг засан сайжруулна. |
2-7 | Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалын талаар гарын авлага боловсруулна. |
2-8 | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд (Оюуны бэрхшээлийг багтаана) зориулсан сургалтын үйл ажиллагааны бодит жишээний эмхэтгэл боловсруулна. |
3-1 | Бичил төслөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн (Бүх хөгжлийн бэрхшээлийг хамруулна) хэрэгцээнд нийцсэн сургалтын чанарыг сайжруулах янз бүрийн төлөвлөгөө боловсруулна. |
---|---|
3-2 | Бичил төслийг хэрэгжүүлнэ. |
3-3 | Бичил төсөлд үнэлгээ хийнэ. |
4-1 | Боловсролын байгууллагуудад зориулан Үр дүнгийн 1-3 дахь туршлагыг хуваалцах семинарыг зохион байгуулна. |
---|---|
4-2 | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ердийн сургуульд хамрагдалтыг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн удирдлагуудад Үр дүн 2-ын туршлагыг танилцуулна. |
4-3 | Багш бэлтгэх сургуулийн сургалтын хөтөлбөрт (Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх болон ЕБС-ийн багш бэлтгэх) Үр дүн 2-ын туршлагыг тусгана. |
4-4 | Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад Үр дүн 2-ын туршлагыг тусгана. |
4-5 | ЕБС-иудын сургалтын хөтөлбөр дэх тусгай хэрэгцээт боловсролд хамаарах хэсэгт Үр дүн 2-ын туршлагыг тусгана. |
4-6 | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хөгжлийн дэмжлэг, боловсрол сургалтыг сайжруулахад чиглэсэн аяныг зохион байгуулна. |
Notes