Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-10-13

Мэдээллийн хүртээмжийн тухай анхдугаар семинар

10-р сарын 13-нд Улаанбаатар хотноо мэдээллийн хүртээмжийн тухай анхдугаар семинар болж өнгөрлөө. МХҮХ, МСИҮХ, Түгээмэл хөгжил төв, Оюуны бэрхшээл, аутизмтай хүүхэд, иргэдийг дэмжих холбоо, Монголын ахмадын үндэсний холбоо зэрэг төрийн бус байгууллагууд, мөн Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар,Харилцаа холбоо мэдээллийн зохицуулах хороо, ЦЕГ-ын Мэдээллийн шуурхай удирдлагын төв гэх мэт төрийн байгууллагууд, хувийн хэвшил /зурагт/-ийн ажилчид гээд нийт 60 гаруй хүн оролцож, ХНХЯ-ны бүрэлдэхүүн болон төслийн мэргэжилтнүүдтэй хамтран мэдээллийн хүртээмжийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авах арга хэмжээ гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явуулав. Мэдээллийн хүртээмжийн талаарх семинар нь Монголд анх удаа явагдаж байгаа билээ. Тэр утгаараа хэвлэл мэдээлэл, телевизийнхэн олноороо хүрэлцэн ирж семинарын талаарх мэдээлэлтэй танилцсан юм.

PhotoХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгараад байгаа мэдээллийн саад бэрхшээлийг эрэмблэн хэлэлцэж байгаа нь

PhotoЦаашид хэрэгжүүлэх судалгааны төлөвлөгөөний талаар танилцуулж буй оюуны болон бусад бэрхшээлийн багийн төлөөлөл


Харилцаа холбоо,мэдээллийн технологийн газрын төлөөлөгч мэдээллийн хүртээмжийн талаарх Монгол дахь өнөөгийн хууль тогтоомжийн тухай танилцууллаа. Түүнчлэн МХҮХ, МСИҮХ-ны төлөөллүүд олон нийтийн цахим хуудас, зурагтын нэвтрүүлэг, эмнэлэг зэрэгт тулгарч буй мэдээллийн саад бэрхшээлийн талаар хэлэлцүүлэг явууллаа.

"Монгол хэлний дэлгэц уншигч (компьютерийн дэлгэцийн мэдээллийг дуут хэлбэрээр уншиж өгдөг программ)байхгүй", "Зурагтын мэдээнд дохионы хэл, бичгэн мэдээ байдаггүй", гэх мэт өдөр тутмын амьдралд шаардлагатай мэдээллийг авахад хүндрэлтэй байдаг төрөл бүрийн асуудлын тухай танилцуулав.

Төслийн ахлах зөвлөх Чиба Хисао болон мэргэжилтэн Тэрүя Эми нар Япон дахь мэдээллийн хүртээмжийн талаар бодит жишээн дээр тулгуурлан танилцуулав.

PhotoМэргэжилтэн Тэрүя Эмигийн Японы мэдээллийн хүртээмжийн тухай илтгэл


Үдээс хойш нь Хараагүйчүүдын баг, Сонсголгүйчүүдын баг, бусад баг(Тэргэнцэртэй иргэд, оюуны бэрхшээлтэй иргэд, өндөр настны төлөөлөл зэрэг)гэсэн 3 багт хуваагдан асуудлыг эрэмблэн дүгнэж, төслийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай хэлэлцэн төр болон төрийн бус байгуулагуудын хамтарсан мэдээллийн хүртээмжтэй холбоотой үнэлгээг зохион байгуулахаар боллоо. Дараагийн шатанд үнэлгээний хуудас боловсруулах, аргачлалыг батлахаар болов.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency