Бүсийн төв аймгуудад хийсэн мониторингийн туршлага хуваалцах семинарыг зохион байгуулав.

Тус төсөл нь 2022 оны 9 дүгээр сард, тухайн бүс нутагтаа бүсийн төв аймгийн үүрэг гүйцэтгэж ажиллах 5 аймгийг (Дорнод, Төв, Хөвсгөл, Өмнөговь, Ховд аймаг) сонгон ажиллаж байна. Бүсийн төв эдгээр аймагт сонгосон түгээн дэлгэрүүлэх зорилтот цэцэрлэг, сургуулиуд болон тухайн аймгийн БШУГ, салбар комисстой хамтран тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж ирлээ. 2022 оны намар болон 2023 оны хавар, БШУЯ-ны мэргэжилтнээс гадна тусгай сургуулийн багш нартай хамтран бүсийн төв аймгуудад мониторинг хийсэн. Энэхүү мониторингийн үед, (1) Түгээн дэлгэрүүлэх зорилтот цэцэрлэг, сургуулиудын тэгш хамран сургах боловсролын үйл ажиллагааны хэрэгжилтийг нягтлах, зөвлөн туслах, (2) Салбар комиссын кейс хэлэлцүүлэгт оролцож зөвлөгөө өгөх, (3) Цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нарт зориулсан сургалт зохион байгуулах, түүнчлэн (4) Аймгийн засаг дарга болон БШУГ-ын дарга нартай уулзалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан.

Ингээд 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр, бүсийн төв аймгуудад хийсэн мониторингийн туршлага хуваалцах семинарыг зохион байгуулсан. Энэхүү семинарын үед, өнөөг хүртэл төслийн багийн Улаанбаатар хот болон бүсийн төв аймгуудад хэрэгжүүлж ирсэн тэгш хамран сургадаг цэцэрлэг, сургууль бий болгох үйл ажиллагааг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх арга замын талаар хэлэлцсэн. Тухайн өдөр, Улаанбаатар зочид буудал дахь сургалтын танхимд 20 хүн хүрэлцэн ирсэн төдийгүй, бүсийн төв аймгуудаас 30 орчим хүнийг цахимаар оролцуулсан. Семинарын үед нийслэл болон бүсийн төв 5 аймгийн сургуулийн өмнөх боловсрол болон тэгш хамран сургах боловсрол хариуцсан мэргэжилтнүүдтэй өнгөрсөн хичээлийн жилийн үйл ажиллагаагаа эргэн дүгнэсний дараа, ирэх хичээлийн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүсийн төв аймгаас бусад аймагт (зэргэлдээх) тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэн ярилцсан. Төслийн үлдсэн хугацаанд зохион байгуулах 2 удаагийн мониторингоор, зэргэлдээх аймгуудын төлөөллийг туршлага хуваалцах аялалд урин оролцуулах, зэргэлдээх аймгийн хариуцсан мэргэжилтнүүдэд туршлага хуваалцах аялалыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон бөгөөд тэгш хамран сургах боловсролыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх цахим сургалт, уулзалтыг идэвхтэй ашиглах тухай ч судлахаар тогтсон.

Тус төсөл дуусахад нэг жил үлдсэн бөгөөд энэхүү хязгаарлагдмал хугацаанд тэгш хамран сургах боловсролыг үндэсний хэмжээний цэцэрлэг, сургуулиудад түгээн дэлгэрүүлэхийн тулд тус төслийн баг холбогдох байгууллага, хүмүүстэй үргэлжүүлэн хамтарч ажиллах болно.

img

img