About Machine Translation

This site uses machine translation. Please note that it may not always be accurate and may differ from the original Japanese text.
This website uses a generative AI

[Mongolian] Төслийн хаалтын семинар болж өнгөрлөө

2024.05.24 өдөр төслийн хаалтын “ТЭГШ ХАМРАН СУРГАХ БОЛОВСРОЛ:СУРГАМЖ, АНХААРАХ АСУУДАЛ” сэдэвт семинар болж өнгөрлөө.
Тэгш хамран сургах боловсролын талаар сүүлийн 10 жил баримталж буй бодлого, чиглэл, жилийн хугацаанд салбарын яамдаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд гарч буй сургамж, анхаарах асуудлыг тодорхойлох, ЖАЙКА “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл” -өөс хэрэгжүүлсэн үр дүнг төрийн захиргааны удирдах ажилтнууд болон холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулах, аймаг, нийслэлийн боловсролын газар/хэлтсийн тэгш хамран сургах боловсрол хариуцсан мэргэжилтнүүд болон цэцэрлэг, сургуулийн удирдлагуудын тэгш хамран сургах боловсролыг хэрэгжүүлэх арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгууллаа.
Үдээс өмнөх хуралдаан яамд, хандивлагчдад чиглэгдсэн бол үдээс хойшхи хуралдаан багш нар болон салбарын бусад мэргэжилтнүүдэд чиглэв. Туушин зочид буудалд 200 орчим оролцогчид цугларсан бөгөөд орон нутаг, үндэсний хэмжээнд 3000 орчим багш нар цахимаар оролцжээ.

Үдээс өмнөх хуралдааныг БШУЯ-ны ТНБД Х.Батжаргал, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэн Игавахара, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шиничи Танака нар нээж үг хэллээ. Дараа нь БШУЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам тус тус тэгш хамруулан сургах боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн сүүлийн 10 жилийн үйл ажиллагаа, санал санаачилгын талаар илтгэл тавьлаа. Түүнчлэн төслийн хугацаанд хамтран ажилласан орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны газар, цэцэрлэг, сургуулиудын сайн жишээг танилцуулсан.

Түүний дараах панел хэлэлцүүлэгт бид аймгийн боловсролын газрын тэгш хамруулан сургах боловсрол хариуцсан мэргэжилтэн, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх гэсэн бүх түвшиний оролцогч талуудыг урьж, тэгш хамруулан сургах боловсролын туршлага, сургамж, цаашид тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Үдээс хойшхи хуралдаанаар БШУЯ, БЕГ,төсөл хамтран боловсруулж буй тэгш хамруулан сургах боловсролыг дэмжих зөвлөмжийн төслийг танилцуулж, төслийн зорилтот сургууль, цэцэрлэгүүдэд Батламж гардуулж, цаашид ч идэвхтэй оролцож, зөвлөн тусалж байх багш нарын нэрсийг танилцууллаа.

Оролцогчид төслийн үр дүн, зорилтот сургууль, цэцэрлэгийн бүтээлүүд, сургалтын хэрэглэгдэхүүнийг танхимын гадна үзэсгэлэн хэлбэрээр танилцуулсныг үзэж сонирхон, гартаа барьж үзэж, зураг авч туршлага асууж байгаа дүр зураг олноор харагдаж байлаа.
Төсөл удахгүй дуусна. Төсөл дууссан ч тэгш хамруулан сургах боловсролыг Монголд түгээн дэлгэрүүлсээр байх болно гэдэгт бид илтгэлтэй байна. Баярлалаа.

img

img

img

img