About Machine Translation

This site uses machine translation. Please note that it may not always be accurate and may differ from the original Japanese text.
This website uses a generative AI

[Mongolian] START2 төсөл хэрэгжиж дууслаа.

Цаг хугацаа гэдэг хурдан юм. 2020 онд эхлүүлсэн СТАРТ төсөл, энэ 8 дугаар сард хэрэгжиж дууслаа.

2015 онд төслийн I шат эхэлснээс хойш тооцох юм бол бараг 10 жил болжээ. Энэ хугацаанд олон олон эерэг өөрчлөлт гарсан ба төслийн хүрээнд Монгол Улсад тэгш хамруулан сургах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж, багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын агуулгад оруулах, бүх цэцэрлэг, сургуулиуд боловсролд хамрагдах боломжтой хүүхэд нэг бүрийг хүлээн авах тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр ажиллаж ирсэн. Эдгээр өөрчлөлтийг бид Монгол дахь бусад оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлж чадсандаа бид баяртай байна.
Хамгийн сүүлд, Монгол талын хамтран ажилласан байгууллага, хамт олон та бүхэндээ зориулсан мэссэжээ энд бичие.


2013 онд Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгаа хийж байсан үеэ дурсаж суулаа. Тэгш хамран сургах боловсролын ойлголт хараахан нэвтрээгүй байсан үе. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ердийн сургуульд сурах боломж одоогийнх шиг чөлөөтэй биш байжээ. Тусгай сургуулиудад Орос болон Унгар Улсад мэргэжил эзэмшсэн багш нар шаргуу ажиллаж байлаа. Нийгмээс хэрэгтэй дэмжлэгээ авч чадахгүй байсан ч гэсэн, хүүхдэдээ бага ч болов сайн боломж олоод өгчих юм сан гэсэн эцэг эхчүүдтэй ч уулзаж байлаа.

Түүнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрчээ. Одоо ямар байгаа билээ?
Xууль батлагдаж, янз бүрийн журам, тогтолцоо бүрджээ.
Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл, цэцэрлэг/сургуулийн дэмжлэгийн баг, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг нэвтрүүлэх зэргээр тус төсөл бага ч гэсэн тусалсандаа маш их баяртай байна.

Монголд “Тэгш хамран сургах боловсрол”-ын үзэл баримтлал баттай нутагшиж байна.
Богино хугацаанд ийм гайхалтай амжилтад хүрсэн нь зөвхөн Монголд төдийгүй, ижил төстэй хүчин чармайлт гаргаж буй улс орнуудын хувьд томоохон итгэл найдвар болно гэж бодож байна.

Гэхдээ арваад жилийн өмнө сургуульд сурч чадахгүй байсан тэр хүүхдүүд яасан бол доо гэж одоо ч боддог. Сургуульд явж чадахгүй, нийгмийн оролцоо нь хязгаарлагдсан хүүхдүүд одоо ч байсаар байгааг мартаж болохгүй.

Манай төсөл 2024 оны 8 дугаар сард дууслаа.
Гэхдээ тэгш хамран сургах боловсролыг цаашид ахиулах, дэмжлэг үзүүлэхээ зогсоох ёсгүй.
Хүүхэд бүр аз жаргалтай амьдарч, ирээдүй нь гэгээлэг байх боломжийг бүрдүүлэхэд та бүхнийг тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.

Тэгш хамруулдаг нийгмийг бүтээхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж буй нийт албан хаагчид, багш ажилтнууд, иргэд, хүүхдүүддээ талархал илэрхийлье.