Өрхийн эмнэлгийн ажилтан болон эрүүл мэндийн идэвхтний /сайн дурын ажилтан/ туслалцаатайгаар эх нялхас голлосон иргэдэд хандсан анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилготой. Өрхийн эмнэлэг болон ард иргэдийг холбох үүрэгтэй эрүүл мэндийн идэвхтэн буюу сайн дурын ажилтан 33 хүн анхан шатны эмнэлгийн зөвлөгөө өгөх, жирэмсэн эхчүүдийг хяналтанд оруулах зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөр хангаж, эмнэлгийн эмч болон эрүүл мэндиийн идэвхтнийг Японд сургалтанд хамруулж, Японоос эмч, эмнэлгийн ажилтнууд ирж сургалт семинар зохион байгуулж байна.