Бага дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл /1-4 шат/

Монгол улсын суурь боловсролын тогтолцооны өөрчлөлт болон хөдөөгөөс хот руу шилжих хүн амын өсөлттэй уялдан Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын анги танхим хүрэлцэхгүйд хүрээд байна. Нэг анги 50 гаруй хүүхэдтэй хичээллэх, 3 ээлжээр хичээллэх, зориулалтын бус зааланд хичээллэх зэрэг аргагүй байдалд орсон сургуулиуд ч цөөнгүй байна. Иймд Япон улсын Засгийн газраас бага дунд сургуулийн барилгыг шинээр барих буюу өргөтгөх буцалтгүй тусламж үзүүлж байна.

photo