Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

ЖАЙКА-ийн Сайн дурын гишүүд

Сайн дурын гишүүн

ЖАЙКА-ийн сайн дурын гишүүн нь Монгол Япон хоёр орны хамтын ажиллагааны гэрээний дагуу хүсэлт гаргасан тухайн байгууллагын хүсэлтийг үндэслэн томилогддог. Японд эзэмшсэн мэргэжлийн ур чадвар болон хувь хүний төлөвшил зэргээр сонгон шалгаруулж, ойролцоогоор 2 сар хагасын хугацаанд хэлний болон өөр орчинд дасан зохицох сургалтанд хамрагддаг. Сургалтаа амжилттай дүүргэвэл албан ёсоор Монгол руу томилогдож, өөрийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлдэг. Сайн дурын гишүүд нь томилогдсон тухайн орон нутгийн иргэдтэй амьдрал болон ажлын талбар дээр найрсаг харилцаа үүсгэж, эх хэлээр нь харилцан ойлголцож, хамтран ажиллаж байгаа хүмүүсд өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрт байгаа бололцоогоо дайчилан ажиллаж байна.

1992 оны 4 сард Япон улсын сайн дурын 2 залуу ажилтан томилогдон ирсэнээс хойш 2017 оны байдлаар 652 сайн дурын гишүүн (Залуу сайн дурын гишүүн 11, Ахмад сайн дурын гишүүн 138, бусад 3) томилогдон ирсэн. Сайн дурын гишүүд нь Улаанбаатар хот болон бусад 16 аймагт эрүүл мэнд, боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, биеийн тамир-спорт, аж үйлдвэрийн хүний нөөцийг бэхжүүлэх гэсэн салбарт Монгол улсын хөгжлийн төлөө өөрсдийн мэдлэг чадвараа зориулан ажиллаж ирсэн. Мөн ЖАЙКА-ийн сайн дурын гишүүд нь өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаагаараа дамжуулан хоёр орны соёл, найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тус тусын хувь нэмэрээ оруулан ажиллаж байна.

Photo

Photo


Photo

Photo


Photo



Photo



Photo


PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency