"СЭРЭМЖЛҮҮЛЭГ"
2024.06.24
2023 онд ЖАЙКА-гаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд санхүүжилт олгоно хэмээн иргэдийг төөрөгдүүлж, их хэмжээний мөнгө залилан авсан хэрэг гарсан бөгөөд цаашид давтагдах магадлалтай тул та бүхнийг сонор сэрэмжтэй байж, мэдээллийн үнэн зөвийг нягталж байхыг хүсч байна.
Тус төлөөлөгчийн газар, ЖАЙКА-ийн төслийн ажилтанууд тодорхой хувь хүн, компанид ашигтай байдлаар зээл санал болгох болон урьдчилгаа төлбөр нэхэх байдлаар аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй шууд холбогддоггүй болохыг анхааруулж байна. Ийм төрлийн залиланд өртсөн болон залилангийн шинж чанартай мэдээлэл танд байгаа бол цагдаагийн байгууллага болон ЖАЙКА-ийн Монгол дах төлөөлөгчийн газарт яаралтай хандана уу.
ЖАЙКА-ийн Монгол дах төлөөлөгчийн газар
Утас:7505-8778
Цахим хаяг: mg_oso_re@jica.go.jp
scroll