Төлөөлөгчийн Газрын Даргын Мэндчилгээ

ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Монгол, Японы оролцогч талуудын оролцоотойгоор үр дүнтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэх замаар Монгол улсын хөгжлийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх, ард түмнийхээ аз жаргалтай ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулах болно.

Монголы н тухай

Японоос дөрөв дахин том газар нутагтай 3.5 сая хүн амтай Монгол улсын нийт хүн амын тал хувь нь оршин суух нийслэл Улаанбаатар нь Монголын талаар тал нутгаар төсөөлдөг дүр төрхөөс эсрэгээр тэнгэр баганадсан барилгуудаар хүрээлэгдсэн, тэр байтугай иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг хүнс болон барааны захуудад хүртэл худалдан авалтыг цахимаар хийх боломжтой зэрэг Японоос илүү дэвшилттэй тал бий.

Түүнчлэн Япон хэл сурах хүсэл эрмэлзэл өндөр, хүн амд ногдох Японд суралцагсдын тоогоор дэлхийн улс орнуудаас дээгүүрт орно. Японд суралцаад бүхий л салбарт амжилттай ажиллаж буй олон хүмүүс байдаг бөгөөд надтай Япон хэлээр хандах тохиолдол цөөнгүй. Монгол улс нь дундаж нас 30-аас доош буюу маш залуу орон (Япон улсын дундаж нас 40-өөд нас), байгалийн болон ашигт малтмалын арвин нөөцтэй, сүүлийн жилүүдэд эдийн засгийн гайхалтай өсөлтийг бий болгосон (нэг хүнд ногдох ДНБ ойролцоогоор 6000 ам.доллар), цаашид улам бүр хөгжих асар их нөөцтэй, эрч хүчтэй улс билээ.

ЖАЙКА-ийн Монгол дахь хамтын ажиллагаа

Японы Монгол дахь эдийн засгийн хамтын ажиллагаа 1977 онд “Говь ноолуурын” үйлдвэр барих буцалтгүй тусламжаар эхэлсэн байдаг. Энэ төслийн дагуу 1984 онд Жайка Монгол руу мэргэжилтнүүдээ илгээж эхлэсэн бол 1990 онд Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, улмаар 1997 онд нийслэл Улаанбаатар хотод төлөөлөгчийн газар үүд хаалгаа нээв. Улс төрийн хямрал, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Япон улс дэмжлэг үзүүлсэнд талархаж буйг одоо ч би олонтаа сонсон, Монголын ард түмний Японд хандсан гүн итгэлийг мэдэрдэг билээ.

Одоогийн байдлаар ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын 30 гаруй ажилтан, Япон мэргэжилтнүүд болон сайн дурын гишүүдийг оруулаад 100 орчим холбогдох хүмүүс макро эдийн засгийн удирдлага, засаг захиргаа, санхүү төсвийн засаглалыг бэхжүүлэх, аж үйлдвэрийг солонгоруулах, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зэрэг олон салбарт техникийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламж, иений хөнгөлөлттэй зээл, Японы хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, иргэдийн оролцоотой төсөл зэрэг олон төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна.

Цаашид мөн Монгол, Япон болон бусад орны хамтарагч нартай хамт Монгол улсын хөгжлийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд дэмжихийн зэрэгцээ, нэг ч гэсэн илүү олон хүнд Монголын сэтгэл татам байдлыг ойлгуулахаар мөн Монгол, Япон хоёр улсын харилцааг сайжруулахаар чармайн ажиллах болно.

Та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.

2024 оны 11 дүгээр сар
Мияги Кэнсүкэ
Жайкагийн Монгол дахь
төлөөлөгчийн газрын дарга